Лабораторийн биоаюулгүй ажиллагаа сургалт
Сургалтын үеэр МВСН-ийн дэд ерөнхийлөгч, ШУ-ы доктор Ж.Оюунбилэг, “Биотехнологийн өнөөгийн байдал”, МВСН-ийн тэргүүлэгч гишүүн, Биоаюулгүй ажиллагааны нийгэмлэгийн тэргүүн, АУ-ы доктор М.Алтанхүү, “Лабораторийн биоаюулгүй байдал”, МЭХ-ийн хачиг, шавьж, эгэлбиетэний судлалын лабораторийн эрхлэгч, ШУ-ы доктор Г.Батцэцэг “Шинэ болон дахин сэргэж байгаа халдварт өвчнүүд, лабораторид мөрдөх ариутгал, халдваргүйтгэлийн арга хэмжээ”, ХӨСҮТ, Вирүс лабораторийн эрхлэгч, АУ-ы доктор, МВСН-ийн ерөнхийлөгч Б.Дармаа “Шинэ болон дахин сэргэж буй вирүст халдварын сорьцтой ажиллах, биологийн эрсдлийн ойлголт, удирдлага”, НЭМҮТ, Полимиелитийн лабораторийн эрхлэгч, МВСН-ийн тэргүүлэгч гишүүн, АУ-ы доктор Б.Ичинхорлоо “Лабораторийн биохамгаалал түүний үндсэн зарчим”, ХӨСҮТ, Халдварт өвчин тандалт судалгааны албаын их эмч Г.Цолмон “Халдварын сэргийлэлт, хяналтанд лабораторийн үүрэг” сэдвээр тус тус лекц уншиж сонирхолтой ярилцлага өрнүүллээ. (Зураг 2;3;4)
Мөн ХӨСҮТ-ийн Биоаюулгүй ажиллагааны менежер Э.Баттөмөр 2017 оны 11-р сарын 20-24-нд Кыргызстан улсын Бишкек хотноо болсон “Төв азийн биоаюулгүй байдал ба биохамгаалалт” сургагч багш бэлтгэх сургалтанд хамрагдсан талаар мэдээлэл хийлээ.
Зураг 2. НЭМҮТ-ийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, МВСН-ийн дэд ерөнхийлөгч Ж.Оюунбилэг, ШУ-ы доктор, “Биотехнологийн өнөөгийн байдал” сэдвээр лекц уншиж байгаа нь
Зураг 3. МВСН-ийн тэргүүлэгч гишүүн, Биоаюулгүй ажиллагааны нийгэмлэгийн тэргүүн, М.Алтанхүү, АУ-ы доктор, “Лабораторийн биоаюулгүй байдал” сэдвээр лекц уншиж байгаа нь
Зураг 4. НЭМҮТ-ийн Полимилитийн лабораторийн эрхлэгч, МВСН-ийн тэргүүлэгч гишүүн Б.Ичинхорлоо Анагаах ухааны доктор “Лабораторийн биохамгаалал түүний үндсэн зарчим” сэдвээр лекц уншиж байгаа нь