“Томуугийн шинэ вирүсийн халдварыг эрт илрүүлэх, хариу арга хэмжээ авах” сэдэвт сургалт боллоо
Сургалт, семинар тохиолдлын тандалт; вирүс судлалын тандалт, лаборатори; мал эмнэлэг; эмнэлзүйн менежемент гэсэн үндсэн 4 бүлгийн хүрээнд явагдаж, бүлэг тус бүр сургалтын модулыг нэг бүрчлэн хэлэлцэж, улс орон бүр өөрсдийн туршлага, авч хэрэгжүүлж буй арга хэмжээгээ танилцуулж, санал солилцон 4 өдрийн турш хамтран ажиллаа.
Энэхүү сургалт, семинараас хэлэлцэгдэн гарсан сургалтын модулаар сургалтанд оролцсон мэргэжилтнүүд өөр өөрсдийн улс орны мэргэжилтнүүддээ сургалт зохион байгуулж, мэргэжил мэдлэгийг дээшлүүлэх нь тус сургалтын үндсэн зорилго байлаа.
Сургалт семинарт Монгол улсаас Эрүүл мэндийн яамны Нийгмийн эрүүл мэндийн газрын Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн мэргэжилтэн С.Амарзаяа, Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Вирүс судлалын лабораторийн эрхлэгч Б.Дармаа, Томуугийн үндэсний нэгжийн халдвар судлагч их эмч Д.Оюунгэрэл, Мал эмнэлгийн хүрээлэнгийн ахлах мэргэжилтэн Т.Буяннэмэх, Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторийн вирүслогич А.Улаанхүү, Сэлэнгэ аймгийн Мал эмнэлгийн малын их эмч Б.Соёл-Эрдэнэ нар оролцлоо(Зураг 2).
Зураг 2. Ширээний дасгал сургуулалтын дараа