Томуугийн В вирүс
Эмчилгээ, урьдчилан сэргийлэлт
- 1. Эмийн эмчилгээ: Ихэнх тохиолдлуудад өвөрмөц эмийн эмчилгээ хийх шаардлагагүй. Зайлшгүй тохиолдолд вирүсийн эсрэг эм занамивир, оселтамивир хэрэглэх ба өвчин хүндрэх эрсдэлийг бууруулах, өвчний үргэлжлэх хугацааг богиносгох ач холбогдолтой.
- 2. Гэрээр хийх эмчилгээ:
- 2.1. Шингэн зүйл уух. Жимсний шүүс, ус, бүлээн шөл зэргийг хэвийн үеийнхээс бага зэрэг их уух нь томуугийн халдвар авсан үед шингэний дутагдалд орохоос сэргийлдэг.
- 2.2. Амрах. Хангалттай сайн унтаж амрах нь биеийн дархлааны систем тогтвортой байх, хурдан хугацаанд нөхөн сэргэхэд чухал үүргийг гүйцэтгэдэг.
- 3. Урьдчилан сэргийлэлт:
- 3.1. Жил бүр улирлын томуугийн вакцинд хамрагдах.
- 3.2. Гараа тогтмол угаах.
- 3.3. Спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгчээр гараа халдваргүйжүүлэх.
- 3.4. Ханиаж, найтаах үедээ ам, хамраа дарах, амны цаас хэрэглэх.
- 3.5. Олон нийтийн газраар бага насны хүүхдийг аль болох авч явахгүй байх.
- 3.6. Халдвар авсан тохиолдолд ажил, сургууль, цэцэрлэгтээ явахгүй, гэртээ байх.
Эх үүсвэр: http://www.md-health.com/Influenza-B.html