Өвөрхангай аймагт томуугийн харуулдан тандалтын нэгжүүдэд хийсэн дэмжлэгт хяналт хийлээ
Томуу, томуу төст өвчний амбулаторит суурилсан дэмжлэгт хяналт, тандалтыг “Нарны дөш”, “Уян сэтгэл”, “Түшиг дөлгөөн”, өрхийн эрүүл мэндийн төвийн томуугийн харуулдан тандалтын цэг (ТХТЦ)-дэд хийлээ.
Бүсийн Оношлогоо эмчилгээний төвийн захирал Э.Хүдэрчулуун, Эмчилгээ эрхэлсэн дэд захирал Д.Мөнхнасан нарт удирдамжийг танилцуулав.
Зураг 3. Тархвар судлаач их эмч Б.Сүхбаатар ажлаа танилцуулж байгаа нь
БОЭТ-ийн статистик, хүүхэд, халдварт, мэдрэл, хүлээн авах, сэхээн амьдруулах тасагт томуу, томуу төст өвчний эмнэлэгт суурилсан дэмжлэгт хяналт тандалтыг хийлээ.
Зураг 4 . БОЭТ-ийн тархвар судлаач их эмч Г.Надмидсүрэн
БОЭТ-ийн халдварт, хүүхдийн тасагт хэвтэн эмчлүүлж буй ТТӨ, амьсгалын замын хүндэрсэн халдвартай хүүхдүүдэд эмнэл зүйч эмч үзлэг хийж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгсөн.
Зураг 5 . Халдвартын эмч С.Ундармаа үзлэг хийж байгаа нь
Дэмжлэгт хяналтад хамрагдсан тандалтын нэгжүүдийг шалгуур үзүүлэлтийн дагуу үнэлж, ЭМГ, БОЭТ, өрхийн эрүүл мэндийн төвийн ахлагч, эмч, сувилагч, холбогдох мэргэжилтнүүдэд шалгуур үзүүлэлтийн дагуу оноогоор үнэлсэн үнэлгээний дүнг танилцуулж, 9 заалттай зөвлөмж өгч, “Тууралтат халдварын ялган оношилгоо”, “Томуу томуу төст өвчний эмнэлзүй, хүндрэл, эмчилгээ” сэдвээр хичээл заалаа.
Зураг 6. “Түшиг дөлгөөн” өрхийн эрүүл мэндийн төвийн хамт олон
Зураг 7. “Уян сэтгэл” өрхийн эрүүл мэндийн төвийн хамт олон
Зураг 8. “Нарны дөш” өрхийн эрүүл мэндийн төвийн хамт олон