Баянхонгор аймагт томуугийн харуулдан тандалтын нэгжүүдэд хийсэн дэмжлэгт хяналт хийлээ
Томуу, томуу төст өвчний амбулаторит суурилсан дэмжлэгт хяналт, тандалтыг “Наран мандал”, “Оточ мандал”, “Супрессор”, “Оточ номгон”, “Энхбүрд” өрхийн эрүүл мэндийн төвийн томуугийн харуулдан тандалтын цэг (ТХТЦ)-дэд хийлээ.
Нэгдсэн эмнэлгийн хүүхэд, халдварт, хүлээн авах, сэхээн амьдруулах тасагт томуу, томуу төст өвчний эмнэлэгт суурилсан дэмжлэгт хяналт тандалтыг хийлээ.
Нэгдсэн эмнэлгийн халдварт, хүүхдийн тасагт хэвтэн эмчлүүлж буй ТТӨ, амьсгалын замын хүндэрсэн халдвартай хүүхдүүдэд эмнэл зүйч эмч үзлэг хийж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгсөн.
Зураг 3. “Наран мандал” өрхийн эрүүл мэндийн төвийн хамт олон
Зураг 4. “Энхбүрд” өрхийн эрүүл мэндийн төвийн хамт олон
Дэмжлэгт хяналтад хамрагдсан тандалтын нэгжүүдийг шалгуур үзүүлэлтийн дагуу үнэлж, ЭМГ, Нэгдсэн эмнэлэг, өрхийн эрүүл мэндийн төвийн ахлагч, эмч, холбогдох мэргэжилтнүүдэд шалгуур үзүүлэлтийн дагуу оноогоор үнэлсэн үнэлгээний дүнг танилцуулж, 8 заалттай зөвлөмж өгч, “Тууралтат халдварын ялган оношилгоо”, “Томуу томуу төст өвчний эмнэлзүй, хүндрэл, эмчилгээ” сэдвээр хичээл заалаа.
Зураг 5. “Супрессор” өрхийн эрүүл мэндийн төвийн хамт олон
Зураг 6. “Тууралтат халдварын ялган оношилгоо”, “Томуу томуу төст өвчний эмнэлзүй, хүндрэл, эмчилгээ” сэдвээр хичээл зааж байгаа нь