Орхон, Дархан-Уул аймгуудад халдварт өвчний үүсгэгч илрүүлэх лабораторийн чадавхи сайжирлаа
Доктор Мина Накаучи нь лабораторийн төхөөрөмжийг суурилуулан, ажиллуулах зааварчилгаа өгч мультиплекс RT-LAMP аргаар нэг сорьцноос олон үүсгэгчийг нэгэн зэрэг богино хугацаанд илрүүлэх дадлага ажлын сургалт хийж Орхон, Дархан-Уул аймгуудын вирүс судлалын лабораторийн мэргэжилтнүүд хамрагдав(Зураг 2; 3).
Ийнхүү орон нутгийн лабораториудад халдвар өвчний үүсгэгч илрүүлэх шинэ арга технолог нэвтэрч оношлогооны чадавхи сайжирч байгаа нь дэгдэлтийн хариу арга хэмжээ, эмнэл зүйн менежментийг цаг алдалгүй хэрэгжүүлэхэд ихээхэн хувь нэмэр болох юм.
Зураг 2. ПГУ-ын машин суурилуулах, RT LAMP аргаар шинжилгээ хийх ажлын байран дахь сургалт зохион байгуулагчид ба оролцогчид
Зураг 3. Дархан Уул аймгийн Вирүс судлалын салбар лабораторийн мэргэжилтэн Б.Бямбаэрдэнэ, Эрдэнэочир, ХӨСҮТ-ийн Вирүс судлалын лабораторийн вирүс судлаач Ц.Наранзул, Японы ХӨҮХ-ийн мэргэжилтэн Мина Накаучи нар сургалтын үеэр.