Томуугийн үндэсний төв

Монгол улсад 2016 оны 11 сараас эхлэн дэгдэлт үүсгэж байгаа томуугийн A(H3N2) вирүсийн шинж төрх

2016 оны 11 сард Дорнод аймгийн НЭ-д хэвтэн эмчлүүлэгчээс цуглуулсан сорьцноос ялгасан томуугийн вирүсийн A/Choibalsan/2974/2016(H3N2), 12 сард Улаанбаатар хотын СХД-ийн НЭ-ээс цуглуулсан сорьцноос ялгасан A/Ulaanbaatar/3599/2016(H3N2) омгуудын хемаглютинины генийн нүклеотидийн дарааллыг ХӨСҮТ-ийн ВСЛ-д тогтоож Ген банканд EPI873642; EPI873643 дугаартайгаар оруулан удмын модыг Зураг 2-д харуулав.


Зураг 2 . 2016 оны 11, 12 дугаар сард Монголд ялгасан A/Choibalsan/2974/2016(H3N2),; A/Ulaanbaatar/3599/2016(H3N2)омгуудын гемаглютинины удмын мод( Монгол омгуудыг хөх өнгөөр, Вакцины омгийг улаан өнгөөр тэмдэглэв)

Манай улсад 2016 оны 11 дүгээр сарын сүүлчийн долоо хоногоос эхлэн дэгдэлт үүсгэсэн томуугийн A(H3N2) вирүсийн төлөөлөл A/Choibalsan/2974/2016(H3N2) [EPI873642]; A/Ulaanbaatar/3599/2016(H3N2) [EPI873643 ] омгууд нь 2016/2017 оны хүйтний улиралд хэрэглэх вакцины найрлаганд орсон A/Hong Kong/4801/2014 вирүстэй нэг бүлэг 3C.2a клейдэд багтаж байна. A/Choibalsan/2974/2016(H3N2) омог нь 3C.2a1 гэсэн шинэ суб клейдэд хамаарч байгаа боловч эсрэг төрөх чанарын хувьд вакцины омгоос ялгаагүй юм.

Тандалтын 7 хоног тутмын эргэн мэдээллийг http://www.flu.mn/mgl ;

Дэлхий нийтийн томуугийн тандалтын сүлжээнд оруулсан мэдээллийг 7 хоногоор http://gamapserver.who.int/gareports/Default.aspx?ReportNo=1&CountryCode=MN  вэбсайтаас тус тус харах боломжтой.