ДЭМБ: Томуугийн 2 долоо хоног тутам шинэчлэгддэг мэдээ: №278
Дэлхийн бөмбөрцгийн хойд хагасын сэрүүн бүсийн улс орнуудад томуугийн идэвхжил бага зэрэг нэмэгдсэн байна
- Хойд Америкт томуугийн идэвхжил бага зэрэг нэмэгдсэн, томуугийн A (Н3N2) вирүс давамгайлан эргэлтэнд байна. ТТӨ-ий идэвхжил улирал хоорондын түвшинд байна. АНУ-д RSV эргэлтэнд байна.
- Европын улс орнуудад томуугийн идэвхжил бага байгаа хэдий ч, Еропын өмнөд хэсгийн улс орнуудад бага зэрэг нэмэгдсэн байна. Томуугийн A (Н3N2) вирүс давамгайлан эргэлтэнд байна. Энэ томуугийн улирал өмнөх томуугийн улиралтай харьцуулахад харьцангуй эрт эхэлж байгаа ба нийт шинжилсэн сорьцийн 10-аас дээш хувьд томуугийн вирүс эерэг тодорхойлогдож байна.
- Зүүн Азийн улс томуугийн идэвхжил нэмэгдсэн, томуугийн A (Н3N2) вирүс давамгайлан эргэлтэнд байна.
- Өмнөд Африкийн улс орнуудад, ялангуяа Морокко улсад томуугийн A (Н3N2) вирүс давамгайлан эргэлтэнд байна.
- Баруун Азийн улс орнуудад томуугийн идэвхжил бага түвшинд байна.
- Карибийн орнуудад томуу болон бусад амьсгалын замын халдвар үүсгэгч вирүсийн идэвхжил бага түвшинд байна. Төв Америкийн ихэнх улс орнуудад RSV болон бусад амьсгалын замын халдвар үүсгэгч вирүсүүдийн идэвхжил буурсан байна. Коста-Рика улсад RSV давамгайлан эргэлтэнд байна.
- Өмнөд Америкийн халуун бүсийн ихэнх орнуудад томуу болон амьсгалын замын вирүсийн халдвар бага түвшинд, Колумб улсад RSV вирүс эргэлтэнд байна.
- Азийн өмнөд хэсгийн улс орнуудад томуугийн идэвхжил бага зэрэг нэмэгдсэн, Шри-Ланка болон Иран улсуудад томуугийн A (Н3N2) вирүс давамгайлан эргэлтэнд байна.
- Азийн зүүн өмнөд хэсгийн улсуудад томуугийн идэвхжил бага түвшинд, томуугийн A (Н3N2) вирүс давамгайлан эргэлтэнд байна. Вьетнам улсад томуугийн A (H1N1)pdm09 вирүс эргэлтэнд байна.
- Африкийн баруун хэсгийн орон болох Гана улсад томуугийн В вирүс давамгайлан эргэлтэнд байна.
- Өмнөд Америкийн сэрүүн бүсийн улс орнуудад томуугийн болон RSV вирүсийн идэвхжил бага түвшинд байна.
- Номхон далайн арлуудын орнуудад томуугийн идэвхжил улирал хоорондын түвшинд байна.
- FluNet-ийн 2016 оны 11 дүгээр сарын 14-нөөс 27-ныг хүртэлх мэдээгээр 80 орны ТҮТ-үүд нийтдээ 93,152 сорьц шинжилж, 6,209-д томуугийн вирүс эерэг байж, 5,630 (90.7%)-д томуугийн A, 579 (9.3%) -д томуугийн B вирүс эерэг тодорхойлогдсон байна. Томуугийн A вирүсийн 112 (2.9%)-д томуугийн A (H1N1)pdm09, 3,787 (97.1%)-д томуугийн A (H3N2) эерэг гарчээ. В вирүсийн 46 (36.2%) нь В-Yamagata lineage, 81 (63.8%) B-Victoria lineage-д хамаарагдсан байна.
Эх үүсвэр: http://www.who.int/influenza/surveillance_monitoring/updates/latest_update_GIP_surveillance/en/