Томуугийн үндэсний төв

Хүн мал, амьтны дундах томуугийн өвчлөл

Эрсдэлийн үнэлгээ:

1. Шувууны томуугийн A (H5) вирүсийн хүний халдвар цаашид гарах хандлагатай юу? Халдвар авсан ихэнх тохиолдол халдвартай шувуутай шууд харьцах эсвэл вирүсээр бохирлогдсон орчинд хүрэлцсэн, мөн шувууны арилжаа эрхэлдэг байна. Вирүс мал, амьтан болон хүрээлэн буй орчинд нэгэнт оршиж байгаа учраас цаашид хүний халдварын тохиолдол гарсаар байна.

2. Шувууны томуугийн A (H5) вирүс хүнээс хүнд халдварладаг уу? Халдвар хүнээс хүнд тогтвортой дамжих байдал харьцангуй бага байна.

3. Жуулчдаар дамжин олон улсад тархах эрсдэл байгаа эсэх? Боломжтой. Халдвар авсан хүн олон улсаар аялан, өөр улсад халдвар авсан болох нь батлагдаж болно.

Шувууны томуугийн A (H7N9) вирүсийн халдвар

Одоогийн нөхцөл байдал: ДЭМБ-ын хамгийн сүүлд шинэчилсэн мэдээнээс хойш лабораториор баталгаажсан шувууны томуугийн A (H7N9) вирүсийн хүний халдварын 5 тохиолдол, 1 нас баралт БНХАУ-аас мэдээлэгдээд байна.

Одоогийн байдлаар ДЭМБ-д шувууны томуугийн A (H7N9) вирүсийн хүний халдварын 798 тохиолдол, 320 нас баралт бүртгэгдээд байна. Дэлхийн амьтны эрүүл мэндийн байгууллагын мэдээгээр БНХАУ-д хийгдэж байгаа идэвхитэй тандалтаар ихэвчлэн шувууны зах, тэжээвэр шувуудын фермээс уг вирүсийн сорьцонд эерэг гарах хувь өндөр байгаа талаар мэдээлсэн байна. Сүүлийн үеийн лабораторийн тандалтын мэдээгээр шувууны томуугийн A (H7N9) вирүсийн генийн дараалалд бага зэргийн өөрчлөлт орсон болохыг баталсан байна.

Эрсдэлийн үнэлгээ:

1. Шувууны томуугийн A (H7N9) вирүсийн хүний халдвар цаашид гарах хандлагатай юу? Халдвар авсан ихэнх тохиолдол халдвартай шувуутай шууд харьцах эсвэл вирүсээр бохирлогдсон орчинд хүрэлцсэн, мөн шувууны арилжаа эрхэлдэг байна. Вирүс мал, амьтан болон хүрээлэн буй орчинд нэгэнт оршиж байгаа учраас цаашид хүний халдварын тохиолдол гарсаар байна.

2. Шувууны томуугийн A (H7N9) вирүс хүнээс хүнд халдварладаг уу? Халдвар хүнээс хүнд тогтвортой дамжих байдал харьцангуй бага байна.

3. Жуулчдаар дамжин олон улсад тархах эрсдэл байгаа эсэх? Боломжтой. Халдвар авсан хүн олон улсаар аялан, өөр улсад халдвар авсан болох нь батлагдаж болно.

Шувууны томуугийн A (H9N2) вирүсийн халдвар

Одоогийн нөхцөл байдал: ДЭМБ-д лабораториор баталгаажсан шувууны томуугийн A (H9N2) вирүсийн хүний халдварын 2 тохиолдол БНХАУ-аас мэдээлэгдээд байна. Эдгээр тохиолдлуудын ойрын хавьтлуудад ямар нэг эмнэлзүйн шинж тэмдэг илрээгүй байна. Өнгөрсөн 6 сарын хугацаанд БНХАУ-аас 4 шинэ тохиолдол мэдээлэгдээд байгаа ба 57 настай, эмэгтэй, суурь өвчтэй нэг тохиолдол нас барсан байна. Энэ нь халдварын улмаас нас барч байгаа анхны тохиолдол юм байна.

Эрсдэлийн үнэлгээ:

1. Шувууны томуугийн A (H9N2) вирүсийн хүний халдвар цаашид гарах хандлагатай юу? Халдвар авсан ихэнхи тохиолдол халдвартай шувуутай шууд харьцах эсвэл вирүсээр бохирлогдсон орчинд хүрэлцсэн, мөн шувууны арилжаа эрхэлдэг байна. Вирүс мал, амьтан болон хүрээлэн буй орчинд нэгэнт оршиж байгаа учраас цаашид хүний халдварын тохиолдол гарсаар байна.

2. Шувууны томуугийн A (H9N2) вирүс хүнээс хүнд халдварладаг уу? Халдвар хүнээс хүнд тогтвортой дамжих байдал харьцангуй бага байна.

3. Жуулчдаар дамжин олон улсад тархах эрсдэл байгаа эсэх? Боломжтой. Халдвар авсан хүн олон улсаар аялан, өөр улсад халдвар авсан болох нь батлагдаж болно.

Гахайн томуугийн A (H1N2) вирүсийн халдвар

ДЭМБ-д лабораториор баталгаажсан шувууны томуугийн A (H1N2) вирүсийн хүний халдварын 1 тохиолдол Бразил улсаас мэдээлэгдээд байна. Тохиолдол 2015 оны 11 дүгээр сард бүртгэгдсэн ба ТТӨ-ий тандалтаар илрүүлсэн байна. Бразил улсын өмнөд хэсэгт оршин суудаг, өсвөр насны хүүхэд байжээ. Энэ вирүс нь 2011 болон 2013 онд Бразил улсын гахайнаас илэрсэн вирүстэй ижил байсан ба тохиолдол нь өвчний шинж тэмдэг илрэхээс өмнө гахайтай хавьтал болсон байна. Одоогоор халдварын шинэ тохиолдол илрээгүй байна. Гахайн томуугийн A (H3N2) вирүсийн халдвар 2016 оны 8 дугаар сарын 10-ны өдөр АНУ-ын ОУЭМД-ийг зохицуулагч төвөөс гахайн томуугийн A (H3N2) вирүсийн хүний халдварын нэг шинэ тохиолдлыг мэдээлсэн байна. Тохиолдол нь Огайо мужид амьдардаг, 2016 оны 7 дугаар сарын 28-нд өвчний шинж тэмдэг илэрсэн, томуугийн A (H3N2) вирүсийн халдвар авсан болох нь батлагдсан байна. Энэ тохиолдлын дараа нийт 17 шинэ тохиолдол Мичиган болон Огайо мужаас бүртгэгдсэн байна. Ихэнх тохиолдлууд 19 нас хүртэлх насны хүүхдүүд байсан ба эмнэлзүйн шинж тэмдэг хөнгөн хэлбэрээр илэрсэн байна. Бүх тохиолдлууд гахайтай ямар нэг байдлаар хавьтал болсон байсан ба хүнээс хүнд халдварлагдсан тохиолдол байхгүй байна. 2005 оноос хойш АНУ-д одоогийн байдлаар нийт 372 тохиолдол бүртгэгдээд байна.

2016 оны 2 дугаар сараас хойш тус вирүсийн хүний халдвар Вьетнам улсад мөн бүртгэдсэн байна.

Эрсдэлийн үнэлгээ:

1. Шувууны томуугийн A (H9N2) вирүсийн хүний халдвар цаашид гарах хандлагатай юу? Халдвар авсан ихэнхи тохиолдол халдвартай шувуутай шууд харьцах эсвэл вирүсээр бохирлогдсон орчинд хүрэлцсэн, мөн шувууны арилжаа эрхэлдэг байна. Вирүс мал, амьтан болон хүрээлэн буй орчинд нэгэнт оршиж байгаа учраас цаашид хүний халдварын тохиолдол гарсаар байна.

2. Шувууны томуугийн A (H9N2) вирүс хүнээс хүнд халдварладаг уу? Халдвар хүнээс хүнд тогтвортой дамжих байдал харьцангуй бага байна.

3. Жуулчдаар дамжин олон улсад тархах эрсдэл байгаа эсэх? Боломжтой. Халдвар авсан хүн олон улсаар аялан, өөр улсад халдвар авсан болох нь батлагдаж болно.

ДЭМБ-аас гаргасан зөвлөмж:

1. Шаардлагагүй тохиолдолд халдвар бүртгэгдэж байгаа газар нутгаар зорчихгүй байх.

2. Аялагчид халдвар бүртгэгдсэн улс оронд байгаа тохиолдолд шувууны ферм, худалдааны газраар зорчихоос зайлсхийх, амьтан болон бохирлогдсон эд зүйлстэй шууд хүрэлцэхгүй байх, гараа тогтмол савандаж угаах, эрүүл ахуй, аюулгүй байдлын шаардлага хангасан хоол хүнс хэрэглэх.

3. Томуугийн халдвар судлал, вирүс судлал, эмнэлзүйн тандалтыг эрчимжүүлэх, тогтмол хийх, ялангуяа одоо эргэлтэнд байгаа вирүсийг анхаарч ажиллах.

4. Томуугийн шинэ вирүсийн халдварыг ОУЭМД-ийн дагуу яаралтай бүртгэн, ДЭМБ-д шуурхай мэдээлэх.

Дэлгэрэнгүй мэдээллийг дараах линкээс үзнэ үү: 
http://www.who.int/influenza/human_animal_interface/Influenza_Summary_IRA_HA_interface_10_03_2016.pdf?ua=1