Хүн мал, амьтны дундах томуугийн өвчлөл
Эрсдэлийн үнэлгээ:
1. Шувууны томуугийн A (H5) вирүсийн хүний халдвар цаашид гарах хандлагатай юу? Халдвар авсан ихэнх тохиолдол халдвартай шувуутай шууд харьцах эсвэл вирүсээр бохирлогдсон орчинд хүрэлцсэн, мөн шувууны арилжаа эрхэлдэг байна. Вирүс мал, амьтан болон хүрээлэн буй орчинд нэгэнт оршиж байгаа учраас цаашид хүний халдварын тохиолдол гарсаар байна.
2. Шувууны томуугийн A (H5) вирүс хүнээс хүнд халдварладаг уу? Халдвар хүнээс хүнд тогтвортой дамжих байдал харьцангуй бага байна.
3. Жуулчдаар дамжин олон улсад тархах эрсдэл байгаа эсэх? Боломжтой. Халдвар авсан хүн олон улсаар аялан, өөр улсад халдвар авсан болох нь батлагдаж болно.
Шувууны томуугийн A (H7N9) вирүсийн халдвар
Одоогийн нөхцөл байдал:
ДЭМБ-ын хамгийн сүүлд шинэчилсэн мэдээнээс хойш лабораториор баталгаажсан шувууны томуугийн A (H7N9) вирүсийн хүний халдварын 11 тохиолдол, 4 нас баралт БНХАУ-аас мэдээлэгдээд байна. Одоогийн байдлаар ДЭМБ-д шувууны томуугийн A (H7N9) вирүсийн хүний халдварын 781 тохиолдол, 313 нас баралт бүртгэгдээд байна. Дэлхийн амьтны эрүүл мэндийн байгууллагын мэдээгээр БНХАУ-д хийгдэж байгаа идэвхитэй тандалтаар ихэвчлэн шувууны зах, тэжээвэр шувуудын фермээс уг вирүсийн сорьцонд эерэг гарах хувь өндөр байгаа талаар мэдээлсэн байна.
Эрсдэлийн үнэлгээ:
1. Шувууны томуугийн A (H7N9) вирүсийн хүний халдвар цаашид гарах хандлагатай юу? Халдвар авсан ихэнх тохиолдол халдвартай шувуутай шууд харьцах эсвэл вирүсээр бохирлогдсон орчинд хүрэлцсэн, мөн шувууны арилжаа эрхэлдэг байна. Вирүс мал, амьтан болон хүрээлэн буй орчинд нэгэнт оршиж байгаа учраас цаашид хүний халдварын тохиолдол гарсаар байна.
2. Шувууны томуугийн A (H7N9) вирүс хүнээс хүнд халдварладаг уу? Халдвар хүнээс хүнд тогтвортой дамжих байдал харьцангуй бага байна.
3. Жуулчдаар дамжин олон улсад тархах эрсдэл байгаа эсэх? Боломжтой. Халдвар авсан хүн олон улсаар аялан, өөр улсад халдвар авсан болох нь батлагдаж болно.
Гахайн томуугийн A (H1N2) вирүсийн халдвар
Одоогийн нөхцөл байдал:
ДЭМБ-д лабораториор баталгаажсан гахайн томуугийн A (H1N2) вирүсийн хүний халдварын 1 тохиолдол мэдээлэгдээд байна. 55 настай, эрэгтэй, АНУ-ын Миннесота мужид оршин суудаг, 2016 оны 5 дугаар сарын 27-нд өвчний шинж тэмдэг илэрсэн байна. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлээд, бүрэн эдгэрээд гарсан байна. Одоогоор эх уурхайг тогтоох тандалт, судалгаа хийж байна. 2005 оноос хойш одоогоор АНУ-аас тус вирүсийн 6 тохиолдол мэдээлэгдээд байна.
Эрсдэлийн үнэлгээ:
1. Шувууны томуугийн A (H1N2) вирүсийн хүний халдвар цаашид гарах хандлагатай юу? Халдвар авсан ихэнхи тохиолдол халдвартай шувуутай шууд харьцах эсвэл вирүсээр бохирлогдсон орчинд хүрэлцсэн, мөн шувууны арилжаа эрхэлдэг байна. Вирүс мал, амьтан болон хүрээлэн буй орчинд нэгэнт оршиж байгаа учраас цаашид хүний халдварын тохиолдол гарсаар байна.
2. Шувууны томуугийн A (H1N2) вирүс хүнээс хүнд халдварладаг уу? Халдвар хүнээс хүнд тогтвортой дамжих байдал харьцангуй бага байна.
3. Жуулчдаар дамжин олон улсад тархах эрсдэл байгаа эсэх? Боломжтой. Халдвар авсан хүн олон улсаар аялан, өөр улсад халдвар авсан болох нь батлагдаж болно.
ДЭМБ-аас гаргасан зөвлөмж:
1. Шаардлагагүй тохиолдолд халдвар бүртгэгдэж байгаа газар нутгаар зорчихгүй байх.
2. Аялагчид халдвар бүртгэгдсэн улс оронд байгаа тохиолдолд шувууны ферм, худалдааны газраар зорчихоос зайлсхийх, амьтан болон бохирлогдсон эд зүйлстэй шууд хүрэлцэхгүй байх, гараа тогтмол савандаж угаах, эрүүл ахуй, аюулгүй байдлын шаардлага хангасан хоол хүнс хэрэглэх.
3. Томуугийн халдвар судлал, вирүс судлал, эмнэлзүйн тандалтыг эрчимжүүлэх, тогтмол хийх, ялангуяа одоо эргэлтэнд байгаа вирүсийг анхаарч ажиллах.
4. Томуугийн шинэ вирүсийн халдварыг ОУЭМД-ийн дагуу яаралтай бүртгэн, ДЭМБ-д шуурхай мэдээлэх.
Дэлгэрэнгүй мэдээллийг дараах линкээс үзнэ үү: http://www.who.int/influenza/human_animal_interface/Influenza_Summary_IRA_HA_interface_06_13_2016.pdf?ua=1