Хүн, мал, амьтны дундах томуугийн өвчлөл
Эрсдэлийн үнэлгээ:
- Шувууны томуугийн A (H5) вирүсийн хүний халдвар цаашид гарах хандлагатай юу? Халдвар авсан ихэнх тохиолдол халдвартай шувуутай шууд харьцах эсвэл вирүсээр бохирлогдсон орчинд хүрэлцсэн, мөн шувууны арилжаа эрхэлдэг хүмүүс байна. Вирүс мал, амьтан болон хүрээлэн буй орчинд нэгэнт оршиж байгаа учраас цаашид хүний халдварын тохиолдол гарсаар байна.
- Шувууны томуугийн A (H5) вирүс хүнээс хүнд халдварладаг уу? Халдвар хүнээс хүнд тогтвортой дамжих байдал бага.
- Жуулчдаар дамжин олон улсад тархах эрсдэл байгаа эсэх? Боломжтой. Халдвар авсан хүн олон улсаар аялсан, өөр улсад халдвар авсан болох нь батлагдаж болно.
Шувууны томуугийн A (H7N9) вирүсийн халдвар
Одоогийн нөхцөл байдал
ДЭМБ-ын хамгийн сүүлд шинэчилсэн мэдээнээс хойш лабораториор баталгаажсан шувууны томуугийн A (H7N9) вирүсийн хүний халдварын 17 шинэ тохиолдол, 5 нас баралт БНХАУ-аас мэдээлэгдсэн.
Одоогийн байдлаар ДЭМБ-д шувууны томуугийн A (H7N9) вирүсийн хүний халдварын 770 тохиолдол, 306 нас баралт бүртгэгдээд байна. Хүнс, Хөдөө аж ахуйн байгууллагын мэдээгээр БНХАУ-д хийгдэж байгаа идэвхитэй тандалтаар ихэвчлэн шувууны зах, тэжээвэр шувуудын фермээс уг вирүс сорьцонд эерэг гарах хувь өндөр байгаа талаар мэдээлсэн байна.
Эрсдэлийн үнэлгээ:
- Шувууны томуугийн A (H5) вирүсийн хүний халдвар цаашид гарах хандлагатай юу? Халдвар авсан ихэнх тохиолдол халдвартай шувуутай шууд харьцах эсвэл вирүсээр бохирлогдсон орчинд хүрэлцсэн, мөн шувууны арилжаа эрхэлдэг хүмүүс байна. Вирүс мал, амьтан болон хүрээлэн буй орчинд нэгэнт оршиж байгаа учраас цаашид хүний халдварын тохиолдол гарсаар байна.
- Шувууны томуугийн A (H5) вирүс хүнээс хүнд халдварладаг уу? Халдвар хүнээс хүнд тогтвортой дамжих байдал бага байна.
- Жуулчдаар дамжин олон улсад тархах эрсдэл байгаа эсэх? Боломжтой. Халдвар авсан хүн олон улсаар аялсан, өөр улсад халдвар авсан болох нь батлагдаж болно.
Шувууны томуугийн A (N9) вирүсийн халдвар
Одоогийн нөхцөл байдал
Шувууны томуугийн A (H9) вирүсийн хүний хүний халдварын нэг тохиолдол Египет улсаас мэдээлэгдсэн байна. Тохиолдол 18 настай, эрэгтэй, Каирын Говерноратед амьдардаг, эмнэлзүйн шинж тэмдэг 2016 оны 4 дүгээр сарын 10-нд эхэлсэн. 2016 оны 4 дүгээр сарын 20-нд өвчтөний сорьцонд A (H9) вирүс эерэг тодорхойлогдсон. Өвчтөн өвчний шинж тэмдэг эхлэхээс 2 долоо хоногийн өмнө шувууны захаар зорчсон байна.
Дэлхий дахинд шувууны томуугийн A (H9) вирүсийн хүний халдварын 28 тохиолдол бүртгэгдсэн, нас баралт гараагүй байна. Ихэнх тохиолдолд эмнэлзүйн шинж тэмдэг хөнгөн илэрсэн, хүнээс хүнд халдвар тархсан тухай нотолгоо одоогоор байхгүй байна.
Эрсдэлийн үнэлгээ:
- Шувууны томуугийн A (H5) вирүсийн хүний халдвар цаашид гарах хандлагатай юу? Халдвар авсан ихэнх тохиолдол халдвартай шувуутай шууд харьцах эсвэл вирүсээр бохирлогдсон орчинд хүрэлцсэн, мөн шувууны арилжаа эрхэлдэг хүмүүс байна. Вирүс мал, амьтан болон хүрээлэн буй орчинд нэгэнт оршиж байгаа учраас цаашид хүний халдварын тохиолдол гарсаар байна.
- Шувууны томуугийн A (H5) вирүс хүнээс хүнд халдварладаг уу? Халдвар хүнээс хүнд тогтвортой дамжих байдал бага байна.
- Жуулчдаар дамжин олон улсад тархах эрсдэл байгаа эсэх? Боломжтой. Халдвар авсан хүн олон улсаар аялсан, өөр улсад халдвар авсан болох нь батлагдаж болно.
ДЭМБ-аас гаргасан зөвлөмж:
- Шаардлагагүй тохиолдолд халдвар бүртгэгдэж байгаа газар нутгаар зорчихгүй байх.
- Аялагчид халдвар бүртгэгдсэн улс оронд байгаа тохиолдолд шувууны ферм, худалдааны газраар зорчихоос зайлсхийх, амьтан болон бохирлогдсон эд зүйлстэй шууд хүрэлцэхгүй байх, гараа тогтмол савандаж угаах, эрүүл ахуй, аюулгүй байдлын шаардлага хангасан хоол хүнс хэрэглэх.
- Томуугийн эпидемиологи, вирүс судлал, эмнэлзүйн тандалтыг эрчимжүүлэх, тогтмол хийх, ялангуяа одоо эргэлтэнд байгаа вирүсийг анхаарч ажиллах.
- Томуугийн шинэ вирүсийн халдварыг ОУЭМД-ийн дагуу яаралтай бүртгэн, ДЭМБ-д шуурхай мэдээлэх.
Дэлгэрэнгүй мэдээллийг дараах линкээс үзнэ үү: http://www.who.int/influenza/human_animal_interface/Influenza_Summary_IRA_HA_interface_05_09_2016.pdf?ua=1