БНХАУ-ын Жианши мужид ээж, хүү 2-т шувууны томуугийн H7N9 вирүс эерэг тодорхойлогджээ
Жианши мужийн Эрүүл мэнд, гэр бүл төлөвлөлтийн хорооноос шувууны томуугийн H7N9 вирүсийн хүний халдварын 2 тохиолдлыг нэмж мэдээллээ.
Эдгээр нь ээж, хүү 2 бөгөөд ээж нь 43, хүү нь 23 настай, Тайха, Жиэн хотод амьдардаг, Жинжиан, Фужианд ажилладаг байна. Тэд Наншаны эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд биеийн байдал тогтвортой байна. Эдгээр тохиолдлууд нь 2013 оноос хойш тус мужид бүртгэгдэж байгаа 13, 14 дэхь тохиолдол юм.
Одоогийн байдлаар 2013 оноос хойш БНХАУ-аас нийт 738 тохиолдол мэдээлэгдэж, эдгээрийн 22 нь Канад (2), Хонг-Конг (15), Малайз (1) болон Тайвань (4) улсаас импортлогдон орж ирсэн байна. Шувууны томуу нь галуу, тахиа зэрэг зэрлэг болон тэжээвэр шувуудад халдварладаг томуугийн вирүсээр үүсгэгддэг өвчин.
Шувууны томуугийн үүсгэгч нь хүний улирлын томуугийн үүсгэгчээс ялгаатай. Хэдийгээр шувууны томуугийн вирүс нь хүнд халдварлах нь бага ч, хүнд тус вирүсийн эсрэг дархлаа байхгүй. Шувууны томуугийн халдвар авсан хүмүүс ихэвчлэн халдвартай шувуутай (үхсэн болон амьд) эсвэл шувууны сангас болон бусад бохирлогдсон эд зүйлстэй шууд харьцсан, хүрэлцсэнээс халдвар авсан байна.