Томуугийн үндэсний төв

Баянхонгор аймагт дэмжлэгт хяналтаар ажиллалаа

Баянхонгор аймагт улаанбурхан өвчин дэгдэлт хэлбэрээр бүртгэгдэж байгаа ба 2016 он гарсаар одоогоор 182 тохиолдол бүртгэгдээд байна. НЭ-ийн Хүүхэд, Мэдрэл, Дотор, Төрөх, эмэгтэйчүүдийн тасагт улаанбурхантай хүмүүсийг ялган оношлож хэвтүүлээгүйн улмаас эмнэлгийн дотоод халдвар гарсан, Халдвартын тасгийн ачаалал 2 дахин нэмэгдсэн, сүрьеэгийн тасгийн өрөөнүүдэд улаанбурхантай хүмүүсийг ор нэмж дэлгэн хэвтүүлэн эмчилж байлаа. Халдвартын тасагт мэргэжлийн халдвартын эмчгүй, сүрьеэгийн тасгийн 2 эмч ажиллаж байгаа ба НЭ-т халдвар судлалын их эмчгүй байлаа.

Томуугийн харуулдан тандалтын нэгжүүдийн үйл ажиллагаа болон ТТӨ, улаанбурханы үед авч хэрэгжүүлж буй арга хэмжээг эрчимжүүлэх10 заалт бүхий зөвлөмжийг ЭМГ, НЭ, ӨЭМТ-үүдэд хүргүүлсэн.

Дэмжлэгт хяналтаар ХӨСҮТ-ийн зөвлөх эмч Н.Цэнд “Халдварт өвчний онцлог”, “XXI-зууны томуугийн цартахлын уриа дуудлага” сэдвээр, ТҮН-ийн халдвар судлагч их эмч Д.Оюунгэрэл “Томуу, томуу төст өвчин, түүний тандалт”, “ЭМС-ын 2014 оын 358 дугаар тушаал”, “Менингококкт халдвар” сэдвээр ӨЭМТ, НЭ, Зоонозын өвчин судлалын төвийн 30 гаруй эмч нарт сургалт явууллаа.


Зураг 1. ХӨСҮТ-ийн зөвлөх эмч Н.Цэнд, ТҮН-ийн халдвар судлагч их эмч Д.Оюунгэрэл нар Баянхонгор аймгийн ЭМГ-ын НЭМТ-ийн дарга С.Батцэцэгт дэмжлэгт хяналтаар ирсэн ажлын зорилгоо танилцуулж байгаа нь (Зүүн гар талаас ХӨСҮТ зөвлөх Н.Цэнд, ЭМГ-ын НЭМТ-ийн дарга С.Батцэцэг, ТҮН-ийн халдвар судлалын их эмч Д.Оюунгэрэл)


Зураг 2. Дэмжлэгт хяналтын багийнхан аймгийн засаг даргатай аймгийн хэмжээнд бүртгэгдэж буй ТТӨ, улаанбурхан өвчний өвчлөлийн байдал үүнтэй холбоотой авч хэрэгжүүлж буй арга хэмжээ болон цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцож байгаа нь (Зүүн гар талаас ЭМГ, НЭМТ-ийн дарга С.Батцэцэг, засаг даргын нарын бичиг, аймгийн засаг дарга Д.Жаргалсайхан, ХӨСҮТ-ийн зөвлөх Н.Цэнд, ЭМГ-ын халдварт өвчний асуудал хариуцсан мэргэжилтэн Э.Цэнд)


Зураг 3. Аймгийн Нэгдсэн эмнэлгийн орлогч дарга С.Энхбаяртай эмнэлгийн тусламж үйлчилгээ, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар ярилцаж байгаа нь


Зураг 4. Дэмжлэгт хяналтын багийнхан аймгийн ЭМГ, НЭ-т өгөх зөвлөмжийг танилцуулж байгаа нь (Зүүн гар талаас НЭ-ийн Чанарын албаны дарга А.Ганболд, ЭМГ-ын Эмнэлгийн тусламжийн төвийн дарга Д.Энхшүр, ЭМГ-ын НЭМТ-ийн дарга С.Батцэцэг, НЭ-ийн орлогч дарга С.Энхбаяр, ХӨСҮТ зөвлөх Н.Цэнд) .


Зураг 5. “Энхбүрд” ӨЭМТ-ийн үйл ажиллагаатай танилцаж, мэргэжил арга зүйн зөвлөмж өгч байгаа нь (Зүүн гар талаас ТҮН-ийн халдвар судлагч их эмч Д.Оюунгэрэл, ӨЭМТ-ийн ахлагч Э.Гүнжинлхам, дүн бүртгэгч С.Алтантуяа, ЭМГ-ын халдварт өвчний асуудал хариуцсан мэргэжилтэн Э.Цэнд)


Зураг 6. “Оточ номгон” ӨЭМТ-ийн үйл ажиллагаатай танилцаж, санал солилцох үеэр (Зүүн гар талаас ӨЭМТ-ийн ахлагч Б.Дэжидмаа, ЭМГ-ын халдварт өвчний асуудал хариуцсан мэргэжилтэн Э.Цэнд)


Зураг 7. “Оточ манал” ӨЭМТ-ийн үйл ажиллагаатай танилцаж, мэргэжил арга зүйн зөвлөмж өгч байгаа нь (Зүүн гар талаас ӨЭМТ-ийн ахлагч С.Лхамдулам, дүн бүртгэгч А.Цэрэнпил, ТҮН-ийн халдвар судлагч их эмч Д.Оюунгэрэл)


Зураг 8. Баянхонгор аймгийн Томуугийн харуулдан тандалтын нэгжийн хамт олон (Сургалтын дараа).