Томуугийн үндэсний төв

Дорнод аймгийн томуугийн харуулдан тандалтын нэгжүүдэд дэмжлэгт хяналт хийсэн тухай

ЭМС-ын 2014 оны 358 тоот тушаалын талаархи эмч, мэргэжилтний мэдлэгийг асуумжаар үнэлэн, БОЭТ-ийн хүүхдийн болон сэхээн амьдруулах тасагт томуугийн шалтгаантай хүндэрсэн өвчлөлийн 6 тохиолдолд эмчийн үзлэг хийж, эмнэлзүйн зөвлөмж өгөх, улаанбурхан, менингитийн тохиолдлын голомтонд ажилласан явцтай танилцаж, зөвлөлөө. “Томуугийн тандалт, өвчлөлийн байдал, эмнэлзүйн менежментийн талаар 40 гаруй эмч, мэргэжилтнүүдэд сургалтыг зохион байгуулж, томуугийн болон улаанбурханы нийт 44 сорьцийг авчирч, холбогдох лабораториудад хүргэв.

Дэмжлэгт хяналтын дараа аймгийн Эрүүл мэндийн газар, Бүсийн оношлогоо эмчилгээний төвд хийж, хэрэгжүүлэх ажлын зөвлөмжийг бичгээр өглөө.


Зураг 1. Эрүүл мэндийн газрын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга Р.Уранчимэг, халдвар судлагч Ч.Одгэрэл, халдвар судлагч бага эмч З.Сарантуяа, бага эмч Г.Цэцгээ нарт ажлын явцыг танилцуулж байгаа нь


Зураг 2. Эрүүл мэндийн газрын мэргэжилтэнтэй “Асралт үйлс” ӨЭМТ дээр


Зураг 3. “Ягаан цээнэ” ӨЭМТ-ийн эмч, сувилагчдын хамт


Зураг 4. Бүсийн эмчилгээ, оношлогооны төвийн эмчилгээ эрхэлсэн дэд захирал Ж.Энхчимэгт ажлаа танилцуулж байгаа нь


Зураг 5. Халдвартын тасгийн эрхлэгч Б Оюунбилэгтэй ярилцаж байгаа нь


Зураг 6. “Томуу, томуу төст өвчний эмнэл зүй” сэдвээр их эмч Б. Оюунбилэг хичээл орж байгаа нь


Зураг7. Хамтран ажилласан аймгийн ЭМГ-ын мэргэжилтэнүүддээ талархал илэрхийлье.