Улирлын томуугийн A(H1N1)pdm09 вирүсийн эрсдлийн үнэлгээ
6В болон дэд бүлэгт хамаарч байгаа ихэнх A(H1N1)pdm09 омогт генетикийн хувьсал ажиглагдаж байгаа боловч эсрэгтөрөгчийн шинж нь вакцины омогтой ижил хэвээр байна.
АНУ-д 2015/2016 оны улирлын томуугийн вакцинаар дархлаажуулсан эрүүл хүмүүсээс цуглуулсан ийлдэс нь одоогийн эргэлтэнд байгаа A(H1N1)pdm09 вирүсийг маш сайн саатуулж (саармагжуулж) байгааг АНУ-ын Өвчний Хяналт Сэргийлэлтийн Төвд тогтоожээ.
Иймээс 2015-2016 онд ДЭМБ-аас зөвлөмж болгосон, найрлагандаа A/California/7/2009-төст омог агуулсан томуугийн вакцин нь одоогийн өвчлөл үүсгэн эргэлтэнд байгаа A(H1N1)pdm09 вирүсийн халдвараас хамгаалах боломжтой гэж үзжээ. Томуугаар хүндрэх эрсдэлтэй хүмүүсээ нэн түрүүнд дархлаажуулахыг ДЭМБ зөвлөж байна. Эмнэлгийн ажилчдыг томуугийн халдвар авах өндөр эрсдэлтэй, харин жирэмсэн эмэгтэйчүүд, 6 сараас 5 настай хүүхдүүд, дархлаа сул болон өндөр настангуудад уг өвчин хүндэрч эмнэлэгт хэвтэх, эндэх эрсдэлтэй гэж үздэг.
Дэлхий нийтэд A(H1N1)pdm09 вирүсийн 450 гаруй нейраминидазын саатуулуурын төрлийн эмэнд тэсвэржилтийн байдлыг судлахад 2 омогт л мэдрэг чанар буурсан байгаагаас харахад одоогийн эргэлтэнд байгаа вирүсүүд оселтамивир болон занимивирт мэдрэг байна.
Өвчин даамжрах хандлагатай байгаа болон эрсдэлт бүлгийн хүмүүст нейраминидазын саатуулуурын төрлийн эмүүдийг өвчний эрт үед буюу шинжтэмдэгэхэлснээс 48 цагийн дотор хэрэглэхэд хүндрэх эрсдэлийн бууруулж, нас баралтаас сэргийлдэг. Эрсдэлт бүлгийн хүн амд томуугийн шинж тэмдэг илэрвэл шинжилгээний хариуг хүлээлгүйгээр вирүсийн эсрэг эмчилгээг даруй эхлэх шаардлагатай.
Эргэлтэнд байгаа томуугийн вирүсүүд болон тэдгээрийн өөрчлөлтийн эрсдэлийн үнэлгээг хийхийн тулд улс орнууд өвчний хяналт, тандалтын үйл ажиллагааны талаарх мэдээ, мэдээллээ ДЭМБ болон ДЭМБ-ын хамтран ажиллагч төвүүдтэй цаг тухай бүрдээ хуваалцаж байх нь чухал юм.
Эх үүсвэр: http://who.int/influenza/publications/riskassessment_AH1N1pdm09_201602/en/