Хүн - мал, амьтны дундах томуугийн өвчлөл 2016 оны 1 дүгээр сарын 20-ны байдлаар - тойм, үнэлгээ
Хятад улс дахь шувууны томуугийн A(H7N9) вирүсийн хүний халдвар
ДЭМБ-ын 2015 оны 12 дугаар сарын 18-нд шинэчлэгдсэн мэдээллээс хойш, шинээр лабораториор баталгаажсан шувууны томуугийн A(H7N9) вирүсийн хүний халдварын 10 тохиолдол ДЭМБ-д мэдээлэгдсэн байна. Тохиолдлууд нь Хятад улсын Гуандун, Жиансу, Жианши болон Жэжиян мужуудад 2015 оны 11 дүгээр сарын 24-нөөс 12 дугаар сарын 24-ны хооронд бүртгэгдсэн байна. Бүх тохиолдлууд шувууны фермтэй холбоотой байжээ.
Одоогийн байдлаар ДЭМБ-д лабораториор баталгаажсан 693 тохиолдол бүртгэгдээд байгаа ба 277 тохиолдол нь нас барсан байна. Одоогоор Хятад улсын шувууны ферм болон шувууны захууд дээр тандалт судалгааны ажил үргэлжилэн хийгдэж байна.
Америкийн нэгдсэн улс(АНУ) дахь томуугийн A(H3N2)v-ийн хүний халдвар
ДЭМБ-ийн 2015 оны 12 дугаар сарын 18-нд шинэчлэгдсэн мэдээнээс хойш АНУ-ын Нью-Жерсид томуугийн А вирүсийн хүний халдварын тохиолдол бүртгэгдсэн байна. Өвчтөн томуугийн A(H3N2)v-ийн халдвар авсан байжээ. Тохиолдол нь өвчин эхэлхээс өмнө гахайтай нутгаар зорчсон хэдий ч гахайтай шууд хавьтал болоогүй байна. Одоогоор өвчин бүрэн эдгэрсэн, хүнээс хүнд халдвар дамжаагүй байна.
Томуугийн A(H3N2)v вирүсийн нийгмийн эрүүл мэндийн эрсдлийн ерөнхий үнэлгээ:
Энэ вирүс нь хүнээс хүнд амархан халдварлахгүй, эмнэлзүйн хөнгөн шинж тэмдэг илрэх ба хүн амын дундах халдварлалтын түвшин болон нийгмийн эрүүл мэндийн нөлөөлөл бага. Бангладеш улс дахь шувууны томуугийн A(H9N2) вирүсийн хүний халдвар Бангладеш улсад шувууны томуугийн A(H9N2) вирүсийн хүний халдвар нэг тохиолдол бүртгэгдсэн байна. Тохиолдол нь 46 настай, эрэгтэй, Даха хотын зах дээр шувууны наймаа хийдэг. 2015 оны 10 дугаар сарын 27-нд өвчний шинж тэмдэг халуурах, нус гоожих, толгой өвдөх, ядрах шинжүүдээр эхэлсэн байна. Хамар болон хоолойн арчдасанд шувууны томуугийн A(H9N2) вирүс эерэг гарсан байна. Өвчтөн бүрэн эдгэрсэн байна.
Шувууны томуугийн A(H9N7) вирүсийн нийгмийн эрүүл мэндийн эрсдлийн ерөнхий үнэлгээ:
Энэ тохиолдол нь Бангладеш улсад бүртгэгдэж байгаа 3 дахь тохиолдол юм. Энэ вирүс нь хүнээс хүнд амархан халдварлахгүй, эмнэлзүйн хөнгөн шинж тэмдэг илрэх ба хүн амын дундах халдварлалтын түвшин болон нийгмийн эрүүл мэндийн нөлөөлөл бага.
Дэлгэрэнгүй мэдээллийг: http://www.who.int/influenza/human_animal_interface/en/