ДЭМБ: Томуугийн 2 долоо хоног тутам шинэчлэгддэг мэдээ: №254
- Зүүн Азийн улс орнуудад томуугийн идэвхжил бага байгаа боловч, Монгол улсад томуугийн идэвхжил нэмэгдсэн байна.
- Төв Азийн хэсгийн улс орнуудад томуугийн идэвхжил бага байгаа хэдий ч зарим улс орнуудад нэмэгдсэн байна.
- Баруун Азийн улс орнууд томуугийн идэвхжил өндөр түвшинд байна. Израиль, Иордан, Оман зэрэг улс орнуудад томуугийн A(H1N1)pdm09 болон В вирүс давамгайлан эргэлтэнд байж, томуугийн идэвхжил нэмэгдсэн байна. Иран, Пакистан улсуудад томуугийн A(H1N1)pdm09 вирүс давамгайлан эргэлтэнд байж, томуугийн идэвхжил өндөр түвшинд байна. Бахрейн болон Катар улсуудад томуугийн идэвхжил бага зэрэг буурсан байна.
- Европын улс орнуудад томуугийн идэвхжил бага түвшинд байгаа хэдий ч хойд болон зүүн хэсгийн зарим улс орнуудад томуу бүртгэгдэж байна.
- Африкийн улс орнуудад томуугийн идэвхжил бага түвшинд байгаа хэдий ч өмнөд хэсгийн зарим улс орнуудад томуугийн идэвхжил бага зэрэг нэмэгдсэн байна.
- Африкийн халуун бүсийн улс орнуудад томуугийн вирүс илэрч байна.
- Америкийн халуун уур амьсгалтай орнуудад амьсгалын замын вирүсийн идэвхжил бага түвшинд байна.
- Өмнөд болон Зүүн Өмнөд Азийн халуун бүсийн улс орнуудад томуугийн идэвхжил бага, Лаос болон Тайланд улсад томуугийн В вирүс эргэлтэнд байна.
- Дэлхийн бөмбөрцөгийн өмнөд хэсгийн сэрүүн бүсийн улс орнуудад амьсгалын замын эмгэг төрүүлэгч вирүсийн илэрц бага түвшинд байна.
- FluNet-ийн 2015 оны 12 дугаар сарын 14-нөөс 12 дугаар сарын 27-ны байдлаар ирүүлсэн мэдээгээр 76 орны ТҮТ-үүд нийтдээ 35,732 сорьц шинжилж, 4,383-д томуугийн вирүс эерэг байж, 3,900(89%)-д томуугийн A, 483(11%)-д томуугийн B вирүс эерэг тодорхойлогдсон байна. Томуугийн A вирүсийн 2,919(93.3%)-д томуугийн A(H1N1)pdm09, 210(6.7%)-д томуугийн A(H3N2) эерэг гарчээ. В вирүсийн 46(52.9%) нь В-Yamagata lineage, 41(47.1%) B-Victoria lineage-д хамаарагдсан байна.
Эх үүсвэр: http://www.who.int/influenza/surveillance_monitoring/updates/latest_update_GIP_surveillance/en/ accessed on 5 Jan, 2016.