Томуугийн үндэсний төв

Хятад улс дахь томуугийн шалтгаант амбулаторын үзлэг, эмнэлэгт хэвтэлтийн эдийн засгийн дарамт

Арга зүй:

Энэ судалгаа нь 2013-2014 онд хийгдсэн эргэмж судалгаа ба томуугийн шалтгаант үзлэг, эмнэлэгт хэвтэлтийн шууд болон шууд бус зардлыг тооцох зорилготой, мэдээллийг телефон утсаар цуглуулсан.

Судалгааны оролцогсодоор 2013 онд Хятад улсын АЗЦХХ-ын тандалтын нэгж болон ТТӨ-ий үндэсний тандалтын сүлжээнд бүртгэгдсэн томуугийн лабораториор баталгаажсан тохиолдлуудыг сонгосон байна.

Үр дүн:

Судалгаанд 529 амбулаторын үйлчлүүлэгчид (дундаж нас 8), 254 эмнэлэгт хэвтсэн өвчтөнүүд (дундаж нас 4) оролцжээ. Амбулаториор үйлчлүүлсэн оролцогчдын 22.1%, эмнэлэгт хэвтэгсдийн 52.8% нь суурь өвчтэй байсан байна.

Томуугийн шалтгаант үзлэгийн дундаж зардал 155 ам.доллар бол хэвтэн эмчлүүлэгсдийн дундаж зардал 1,511 ам.доллар байна. Томуугийн шалтгаант үзлэгт зарцуулж буй нийт зардлын 49%, хэвтэн эмчлүүлэгсдэд зарцуулж буй нийт зардлын 69% нь шууд эмнэлгийн зардал байна. Томуугаар эмнэлэгт үзүүлж буй хүмүүсийн дотор дундаж зардал 5-аас доош насны хүүхдүүдэд бусад насны хүмүүсээс өндөр буюу 196 ам.доллар байна. Хэвтэн эмчлүүлэгсдийн дотор дундаж зардал өндөр настай хүмүүст өндөр байгаа бол суурь өвчтэй хүмүүсийн дундаж зардал суурь өвчингүй хүмүүстэй харьцуулахад маш өндөр байна.

Дүгнэлт:

Хятад улсад томуугийн шалтгаанд амбулаторын үзлэг болон эмнэлэгт хэвтэлтийн эдийн засгийн дарамт нь 5-аас доош насны хүүхдүүд, өндөр настай хүмүүс болон суурь өвчтэй хүмүүст маш өндөр байна. Өргөн хүрээтэй томуугийн вакцинаар вакцинжуулах үйл ажиллагаа нь өвчтөний эдийн засгийн дарамтыг бууруулж болох юм. Цаашид Хятад улсад томуугийн вакцинжуулалтын бодит нөлөөлөл, үр ашгийн судалгаа хийх шаардлагатай юм.