ДЭМБ: Томуугийн 2 долоо хоног тутам шинэчлэгддэг мэдээ: №246
- Австрали болон Шинэ-Зеланд улсад томуугийн В болон A(H3N2) вирүсүүд давамгайлан эргэлтэнд байж, томуугийн идэвхжил нэмэгдсээр байна. ТТӨ идэвхжил улирлын дундаж босго үзүүлэлтээс давсан хэдий ч дэгдэлтийн босго үзүүлэлтээс бага байна.
- FluNet-ийн 2015 оны 8 дугаар сарын 24-нөөс 9 дүгээр сарын 6-ны байдлаар ирүүлсэн мэдээгээр 69 орны ТҮТ-үүд нийтдээ 24,771 сорьц шинжилж, 2,514-д томуугийн вирүс эерэг байж, 1,872(74.5%)-д томуугийн A, 642(25.5%)-д томуугийн B вирүс эерэг тодорхойлогдсон байна. Томуугийн A вирүсийн 354(25.8%)-д томуугийн A(H1N1)pdm09, 1.016(74.2%)-д томуугийн A(H3N2) эерэг гарчээ. В вирүсийн 60(85.7%) нь В-Yamagata lineage, 10(14.3%) B-Victoria lineage-д хамаарагдсан байна.
Эх үүсвэр: http://www.who.int/influenza/surveillance_monitoring/updates/latest_update_GIP_surveillance/en / accessed on 30 September, 2015