Эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагуудад өгөх зөвлөмж
- Эмч нарт томуугийн вирүс хүн амын дунд идэвхитэй эргэлтэнд орсон үед лабораторийн шинжилгээний хариу хүлээлгүйгээр вирүсийн эсрэг эм (тамифлю)-ийг хүндэрч болзошгүй, хүнд өвчтөнд яаралтай хэрэглэхийг зөвлөх,
- Халдвар хамгааллын дэглэмийг сахиж ажиллах,
- Гэрийн үзлэг эргэлтийг нэмэгдүүлэх, эмнэлэгт үзүүлэхээр бөөгнөрөл үүсэх, хэвтэлтийн тоо хэтрэлтээс сэргийлэх,
- Батлагдсан хуваарийн дагуу 7 хоногийн Лхагва гарагт ТҮТ-өөс зохион байгуулдаг аудио хуралд аймаг, дүүргийн ЭМГ, НЭ, ЭМН-ийн удирдлагууд болон томуугийн харуулдан тандалтын нэгжүүдийн эмч нар идэвхтэй оролцож, томуугийн эпидемиологи, вирүс судлал, клиникийн чиглэлээр мэдээ, мэдээллийг сонсож, тулгамдсан асуудлын талаар санал солилцон ажиллах,
- “Томуугаас сэргийлье” сэдвээр орон нутгийн хэвлэл мэдээлэл, телевизээр сургалт сурталчилгаа явуулахыг зөвлөж байна.
Халдварт өвчин судлалын үндэсний төв
Томуугийн үндэсний төв