Томуугийн үндэсний төв

ДЭМБ-ын НДББ, ЗӨАБ-ийн Томуугийн үндэсний төвийн 9 дэхь уулзалтын дүгнэлт, зөвлөмж

Дүгнэлт: 

  1. Сүүлийн 5 жилийн хугацаанд Дэлхийн томуугийн тандалт, хариу арга хэмжээний тогтолцооны гишүүн болох томуугийн үндэсний төв, ДЭМБ-ын Хамтын ажиллагааны төвүүд, бусад түншлэгч байгууллага, лабораториудийн дэмжлэгтэйгээр томуугийн үндэсний тандалтын тогтолцоо маш олон амжилтыг авчирсан байна.
  2. Томуугийн тандалт нь шийдвэр гаргагчдад мэдээллийг цогцоор хүргэхэдшүүмжлэлтэй хэвээр байна. Үүнд:
    a. ТТӨ болон АЗЦХХ-ын харуулдан тандалт нь өвчний хүндрэл болон улирлын хөдлөл зүйд гарах өөрчлөлтийг тодорхойлохуйц бааз суурийг тодорхойлоход чухал үүрэгтэй;
    b. Үйл явдалд суурилсан тандалт нь болзошгүй цартахлыг илрүүлэхэд гол үүргийг гүйцэтгэнэ;
    c. Томуугийн тандалт нь мал эмнэлгийнсалбартай хамтран ажиллах боломжоор хангана;
    d. Томуугийн тандалт нь системтэй эрсдэлийн үнэлгээг хийж, мэдээлнэ. 
  3. Бүсийн түвшинд томуугийн тандалтын мэдээг тогтмол солилцож байх шаардлагатай.
  4. Ази, номхон далайн бүсэд томуу нь улирлын томуугийн өвчлөлийн дарамт болон болзошгүй томуугийн цартахлын аюул зэргээс үүдэн нэн тэргүүний асуудал хэвээр байна.
  5. Томуугийн цартахлын бэлэн байдлын тогтолцоо нь шинэ бөгөөд гишүүн орнуудтай хамтран ажиллах, томуугийн тандалтын тогтолцоог бэхжүүлэх боломжоор хангана.
  6. Томуугийн тандалт нь бусад шинэ халдварын тандалт, хариу арга хэмжээний чадавхыг бэхжүүлэх үндэс, суурь нь болж өгнө.
  7. Улс орны тэргүүлэх чиглэл, чадамж, үндсэн зорилгод нийцүүлэн тандалтын нэгжүүдийн тоог зохистой байлгах талаар хэлэлцүүлэг хийж эхлэх нь чухал байна.
  8. Томуугийн шинэ вирүсийн биологи, генетик, тархвар судлалыг сайтар ойлгохтомуугийн цартахлын бэлэн байдлыг хангахчухал хэсгүүдийн нэг нь судалгаа шинжилгээ хэвээр байсаар байна.
  9. Томуугийн үндэсний тандалтыг бэхжүүлэх 2 бүсийн цаашдын 5 жилийн нэгдсэн төлөвлөгөөнд: Ази, Номхон далайн бүсийн орнуудад томуугийн хяналтын бодлого болон бүсийн тандалтанд чиглэсэн гарын авлага хүргэгдээд байна. Энэ төлөвлөгөөг хянан, шинэчлэх нь бүсэд ач тустай юм. 

Гишүүн орнуудад өгсөн зөвлөмж 

  1. Цаашид томуугийн үндэсний тандалт, ялангуяа томуугийн үндэсний төв, харуулдан тандалтын нэгж, үйл явдалд суурилсан тандалт, томуугийн цартахлын үнэлгээ, хүн болон мал, амьтны эрүүл мэндийн салбар хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх нь нийгмийн эрүүл мэндийн нэн тэргүүний асуудал юм;
  2. Томуугийн вирүс илрүүлэх лабораторийн хүчин чадлыг сайжруулж, дэмжлэг үзүүлэх, гадаад чанарын хяналтын хөтөлбөрт оролцох замаар лабораторийн чанарыг ханган ажиллах;
  3. Томуугийн вирүсийн шинж чанарыг баталгаажуулахаар ДЭМБ-ын хамтран ажиллах төвүүд, лавалгаа төвүүдэд илгээх, мэдээлэл солилцох;
  4. Дэлхийн томуугийн тандалт, хариу арга хэмжээний тандалтын үйл ажиллагааны дэмжлэгтэйгээр бүсийн мэдээллийг солилцох, нийтлэх гаргах зэргээр хувь нэмэр оруулах;
  5. Томуугийн үндэсний тандалтыг бэхжүүлэх 2 бүсийн нэгдсэн төлөвлөгөөний шинэчлэлд оролцох. 

ДЭМБ-д өгсөн зөвлөмж 

  1. Томуугийн үндэсний төв, үйл явдалд суурилсан үндэсний хэмжээний тандалт, харуулдан тандалтын нэгжийн тогтолцоо, томуугийн дарамт тооцох судалгааг дэмжих, томуугийн цартахлын бэлэн байдал, эрсдэлийн үнэлгээ, хүндрэлийн үнэлгээг оролцуулан, сургалтын шаардлагыг тодорхойлж, мал эмнэлгийн салбартай хамтран ажиллах.;
  2. Ази номхон далайн баруун бүсэд эргэлтэнд байгаа болон шинэ вирүсийг эрт илрүүлэх, шинж төрхийг тодорхойлоход Дэлхийн томуугийн тандалт, хариу арга хэмжээний тогтолцоонд тус нэмрээ оруулах.;
  3. Бүсийн томуугийн тандалтын мэдээллийн тогтолцоонд мэдээллээ солилцох, тогтмол мэдээлэх, бүсийн томуугийн тандалтын мэдээллийг ашиглан нийтлэл хэвлүүлэхэд оролцох;
  4. Томуугийн цартахлын бэлэн байдал (PIP)-ыг хангах үйл ажиллагааны хүрээнд гишүүн орнуудтай томуугийн үндэсний тандалтын тогтолцоог бэхжүүлэх, вирүс солилцоог нэмэгдүүлэхэд хамтран ажиллах ;
  5. Цаашид томуугийн үндэсний тандалтыг бэхжүүлэхэд 2 бүсийн нэгдсэн төлөвлөгөөг хянах, шинэчлэхийг зохион байгуулах.