ДЭМБ: Шувууны томуугийн А вирүсийн халдварын сар тутам шинэчлэгддэг мэдээ:
Шувууны томуугийн A(H7N9) вирүсийн нийгмийн эрүүл мэндийн эрсдэлийн ерөнхий үнэлгээ: Шувууны томуугийн A(H7N9) вирүсийн нийгмийн эрүүл мэндийн эрсдэлийн ерөнхий үнэлгээ 2015 оны 2 дугаар сарын 23-ны үнэлгээнээс хойш өөрчлөгдөөгүй хэвээр байна.
Бангладеш улс дахь шувууны томуугийн A(H9N2) вирүсийн хүний халдвар
Бангладеш улсаас лабораториор баталгаажсан шувууны томуугийн A(H7N9) вирүсийн хүний халдварын 1 тохиолдлыг ДЭМБ-д мэдээлсэн. Өвчтөн 3.5 настай, эмэгтэй, өвчин 2015 оны 2 дугаар сарын 1-нд аядуу явцтай эхэлж, тус сарын 7-нд эдгэрсэн байна. Томуугийн A(H7) вирүс өвчтөний амьсгалын замаас авсан сорьцонд илэрсэн ба тус улсаас ялган авсан томуугийн A(H7N9) вирүстэй төстэй болохыг баталгаажуулсан байна. Тус тохиолдол нь өвчин эхэлхээс өмнө өвчтэй бөдөн шувуутай харьцсан байжээ. Энэ тохиолдол нь Бангладеш улсад бүртгэгдсэн тус томуугийн вирүсийн хүний халдварын 2 дахь тохиолдол юм. Эхний тохиолдол нь 2011 онд бүртгэгдсэн байна.
Шувууны томуугийн A(H9N2) вирүсийн нийгмийн эрүүл мэндийн эрсдэлийн ерөнхий үнэлгээ: Ази болон Ойрхи Дорнодын улс орнуудын тэжээвэр шувуудын дунд энэ вирүс эргэлтэнд байгаагаас үзвэл хүний халдварын бага хэмжээний голомтлог өвчлөл бүртгэгдэж болох юм. Тус вирүс нь хүнээс хүнд амархан халдварлах боломжгүй, халдварласан тохиолдолд эмнэлзүйн бүдэг шинж тэмдэг илэрдэг. Түүнчлэн тус вирүсийн олон нийтийн түвшин дэх тархалтын магадлал болон нийгмийн эрүүл мэндийн нөлөөлөл багатай гэж үзэж байна.
Томуугийн A(H3N2)v вирүсийн хүний халдвар
АНУ-д лабораториор баталгаажсан шувууний томуугийн А(H3N2)v вирүсийн хүний халдварын 2 тохиолдол бүртгэгдсэн байна. Эхний тохиолдол 2015 оны 7 дугаар сард Миннесота мужаас ДЭМБ-д мэдээлэгдсэн, залуу насны, дархлаа дарангуйлагдсан, өвчин эхлэхээс өмнөх долоо хоногт гахайтай шууд хавьтал болсон байна. Хоёр дах тохиолдол 2015 оны 6 дугаар сард Мичиган мужаас мэдээлэгдсэн, мөн өвчин эхлэхээс өмнөх долоо хоногт гахайтай хавьтал болсон байна. Тус 2 тохиолдол эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн ба тэдний хавьтлууд дунд өвчлөлийн тохиолдол илрээгүй байна. Эдгээр тохиолдлууд нь АНУ-д 2015 онд бүртгэгдсэн эхний 2 тохиолдол ба 2005 оноос хойш тус улсад энэ вирүсийн нийт 353 тохиолдол бүртгэгдээд байна.
Томуугийн A(H3N2)v вирүсийн нийгмийн эрүүл мэндийн эрсдэлийн ерөнхий үнэлгээ: АНУ-д гахайн дунд энэ вирүс эргэлтэнд байгаагаас үзвэл хүний халдварын бага хэмжээний голомтлог өвчлөл бүртгэгдэж болох юм. Тус вирүсийн олон нийтийн түвшин дэх тархалтын магадлал болон нийгмийн эрүүл мэндийн нөлөөлөл багатай гэж үзэж байна.
Томуугийн A(H1N1)v вирүсийн хүний халдвар
АНУ-д лабораториор баталгаажсан шувууний томуугийн А(H1N1)v вирүсийн хүний халдварын 1 тохиолдол бүртгэгдэж, 2005 оны 12 дугаар сараас хойш одоог хүртлэх хугацаанд нийт 19 тохиолдол бүртгэгдээд байна. Тус тохиолдол эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн ба түүний хавьтлууд дунд өвчлөлийн тохиолдол илрээгүй байна.
Томуугийн A(H1N1)v вирүсийн нийгмийн эрүүл мэндийн эрсдэлийн ерөнхий үнэлгээ: АНУ-д гахайн дунд энэ вирүс эргэлтэнд байгаагаас үзвэл хүний халдварын бага хэмжээний голомтлог өвчлөл бүртгэгдэж болох юм. Тус вирүсийн олон нийтийн түвшин дэх тархалтын магадлал болон нийгмийн эрүүл мэндийн нөлөөлөл багатай гэж үзэж байна.
Эх үүсвэр: Source: WHO/GIP, data in HQ as of 17 July 2015; Дэлгэрэнгүй мэдээллийг ДЭМБ-ын доорхи цахим хуудсаар орж үзнэ үү! http://www.who.int/entity/influenza/human_animal_interface/Influenza_Summary_IRA_HA_interface_04_September_2015.pdf?ua=1 accessed on 22 Sept, 2015 http://www.who.int/entity/influenza/human_animal_interface/EN_GIP_20150717cumulativeNumberH5N1cases.pdf?ua=1 accessed on 22 Sept, 2015