ДЭМБ: Томуугийн 2 долоо хоног тутам шинэчлэгддэг мэдээ: №242
Ойрхи дорнодын амьсгалын замын хамшинжийн коронавирүс (ОДАХ-КоВ)-ийн халдвар-Саудын Араб Улс
2015.07.28
2015 оны 7 дугаар сарын 1-ээс 14-ны хооронд Саудын Араб улсын Үндэсний ОУЭМД-ийн зохицуулагч төвөөс ДЭМБ-д хүний ОДАХ-КоВ-т халдварын 6-н тохиолдлыг нэмж мэдээллээ.
Тохиолдлуудын талаархи дэлгэрэнгүй мэдээлэл
1. 60 настай, эмэгтэй, Алкахмах (Alqahmah) хотын иргэн, 7 дугаар сарын 5-нд шинж тэмдэг эхлэн, 7 дугаар сарын 9-нд Жеддагийн эмнэлэгт хэвтсэн байна. Өвчтөн хавсарсан өвчнүүдтэй, 7 дугаар сарын 11-нд шинжилгээгээр ОДАХ-КоВ-ийн халдвар авсан болох нь батлагдсан. Тус эмэгтэй нь тэмээтэй байнга харьцдаг, түүхий сүүг нь уудаг байжээ. Одоогоор өвчтөний биеийн байдал тогтвортой, эмнэлэгт хасах даралттай тусгаарлалтын өрөөнд хэвтэн эмчлүүлж байна.
2. 77 настай, эрэгтэй, Жедда хотын иргэн, өвчний шинж тэмдэг 6 дугаар сарын 27-нд эхлэн, 7 дугаар сарын 6-нд эмнэлэгт хэвтсэн. Өвчтөн хавсарсан өвчнүүдтэй, 7 дугаар сарын 11-нд шинжилгээгээр ОДАХ-КоВ-ийн халдвар авсан болох нь батлагдсан. Тус эрэгтэй нь тэмээтэй байнга харьцдаг, түүхий сүүг нь уудаг байсан байна. Одоогоор тус өвчтөний биеийн байдал муу, эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байна.
3. 35 настай, эрэгтэй, үндэсний бус, Турубах хотоос ирсэн, шинж тэмдэг 6 дугаар сарын 28-нд илэрч, 7 дугаар сарын 1-нд эмнэлэгт хэвтсэн. Энэ өвчтөн нь хавсарсан өвчингүй, 7 дугаар сарын 2-нд ОДАХ-КоВ-ийн халдвар авсан болох нь батлагдсан. Тус эрэгтэй нь тэмээтэй байнга харьцдаг, түүхий сүүг нь уудаг байсан байна. Одоогоор өвчтөний биеийн байдал тогтвортой, эмнэлэгт хасах даралттай тусгаарлалтын өрөөнд хэвтэн эмчлүүлж байна.