Ойрхи дорнодын амьсгалын замын хамшинжийн коронавирүс (ОДАХ-КоВ)-ийн халдвар-Саудын Араб Улс
5. 60 настай, эрэгтэй, Найра (Nairyah) хотын иргэн, шинж тэмдэг 7дугаар сарын 28-нд илэрч, 7 дугаар сарын 29-нд эмнэлэгт хэвтсэн. Энэ өвчтөн нь хавсарсан өвчнүүдтэй, 7 дугаар сарын 1-нд шинжилгээгээр ОДАХ-КоВ-ийн халдвар авсан болох нь батлагдсан. Гэр бүлийн нэг гишүүнийхээ тэмээтэй харьцаж байсан гэсэн өгүүлэмжтэй. Одоогоор өвчтөний биеийн байдал тогтвортой, эмнэлэгт хасах даралттай тусгаарлалтын өрөөнд хэвтэн эмчлүүлж байна.
6. 56 настай, эмэгтэй, Рияад (Riyadh) хотын иргэн, шинж тэмдэг 6дугаар сарын 23-нд илэрч, 6 дугаар сарын 28-нд эмнэлэгт хэвтсэн. Энэ өвчтөн нь хавсарсан өвчнүүдтэй, 6 дугаар сарын 30-нд шинжилгээгээр ОДАХ-КоВ-ийн халдвар авсан болох нь батлагдсан.
Одоогоор өвчтөний биеийн байдал тогтвортой, эмнэлэгт хасах даралттай тусгаарлалтын өрөөнд хэвтэн эмчлүүлж байна. Одоогоор эдгээр тохиолдлуудын гэрийн болон эмнэлгийн хавьтлуудыг илрүүлэхээр судлаж байна. 2012 оны 9 дүгээр сараас хойш дэлхийн хэмжээнд 1,374 тохиолдол лабораториор баталгаажин 490 тохиолдол нас бараад байна.
Эх үүсвэр: http://www.who.int/csr/don/24-july-2015-mers-saudi-arabia/en/ accessed on 28 July