Шувууны томуугийн A(H7N9) вирүсийн хүний халдвар – Хятад улс
ДЭМБ-ын зөвлөмж
ДЭМБ-аас дараах зөвлөмжийг хүргэж байна. Үүнд:
- Аялагчид шувууны томуугийн дэгдэлт бүртгэгдсэн улс орнуудад аялахдаа шувууны фермүүдээр зочлохгүй, шувуу нядалдаг болон тэжээдэг газруудаар явахгүй, амьд шувууны зах дээр худалдаалагдаж буй амьтадтай харьцахгүй, шувууны сангас болон бусад амьтдын ялгадасаар бохирлогдсон эд зүйлстэй хүрэлцэхгүй байх;
- Гараа байнга савандаж угаах, хүнсний аюулгүй байдлаа маш сайн анхаарах;
- ДЭМБ-аас энэ үйл явдалтай холбогдуулан аялал жуулчлал болон худалдааны үйл ажиллагаанд хязгаарлалт тавиагүй байна;
- ДЭМБ нь улс орнуудад АЗХХ-ын тандалтаа сайжруулж, ер бусын тохиолдлуудыг сайтар нягтлан үзэж, ОУЭМД (2005)-ийн дагуу хүний өвчлөлийн тохиолдлыг баталгаажуулан мэдээлэх, үндэсний бэлэн байдлыг үргэлжлүүлэн хангаж ажиллах зөвлөмжийг тус тус өгч байна.
Эх үүсвэр: http://www.who.int/csr/don/18-july-2015-avian-influenza-china/en/ accessed on 21 July, 2015