Ойрхи дорнодын амьсгалын замын хамшинжийн коронавирүс(ОДАХ-КоВ)-н халдварын тодорхойлолт шинчлэгджээ
Болзошгүй тохиолдол
1. Уушгины паренхимийн эдийн өвчний эмнэлзүй, рентген шинжилгээ эсвэл эдийн шинжилгээгээр батлагдсан халууралттай амьсгалын замын цочмог өвчин (ж нь: Уушгины хатгалгаа болон амьсгалын замын цочмог хам шинж) Мөн ОДАХ-КоВ-ийн халдварын батлагдсан тохиолдолтой епидемиологийн хувьд шууд холбогдсон2 Мөн ОДАХ-КоВ-ийн шинжилгээ хийх боломжгүй, ганц сорьц3 авсанаас сөрөг гарсан эсвэл шинжилгээ итгэл үнэмшилгүй4 байх.
2. Уушгины паренхимийн эдийн өвчний эмнэлзүй, рентген шинжилгээ эсвэл эдийн шинжилгээгээр батлагдсан халууралттай амьсгалын замын цочмог өвчин (ж нь: Уушгины хатгалгаа болон амьсгалын замын цочмог хам шинж) Мөн Ойрхи Дорнодын орнуудад эсвэл ОДАХ-КоВ нэг бөхт тэмээн дунд эргэлтэд байгаа улс орнууд эсвэл саяхан тус халдварын хүний тохиолдол бүртгэгдсэн улс орнуудад амьдардаг, тэнд аялаад ирсэн хүн Мөн ОДАХ-КоВ илрүүлэх шинжилгээ итгэл үнэмшилгүй4 байх
3. Ямар нэг ноцтой халууралттай амьсгалын замын цочмог өвчин Мөн ОДАХ-КоВ-ийн халдварын батлагдсан тохиолдолтой епидемиологийн хувьд шууд холбогдсон2 Мөн ОДАХ-КоВ илрүүлэх шинжилгээ итгэл үнэмшилгүй4 байх
1 Тохиолдол нь вирүсийн нуклейн хүчил илрүүлэх болон серологийн лабораторийн шинжилгээгээр батлагдсан байж болно. Вирүсийн нуклейн хүчил вирүсийн геном илрүүлэх бодит хугацааны полимеразын гинжин урвал (бх-ПГУ)-ын шинжилгээнд эерэг гарч болно. Хамгийн багадаа 14 хоногийн зайтай авсан 2 сорьцонд вирүсийн эсрэг бие илрүүлэх шинжилгээгээр (a screening (ELISA, IFA) and a neutralization assay) эсрэг бие илэрвэл тохиолдол батлагдлаа гэж үзнэ.
2 ОДАХ-КоВ-ийн халдварын батлагдсан тохиолдолтой епидемиологийн хувьд шууд холбогдсон тохиолдлуудад:
- ОДАХ-КоВ-ийн халдвартай өвчтөнд эрүүл мэндийн тусламж үзүүлж байсан болон ОДАХ-КоВ-ийн халдвар авсан эрүүл мэндийн ажилчинтай хамт ажиллаж байсан, ОДАХ-КоВ-ийн халдвартай өвчтөнийд зочилсон, нэг орчинд хамт байсан хүмүүс
- ОДАХ-КоВ-ийн халдвартай хүнтэй нэг өрөөнд болон орчинд ажиллаж байсан хүмүүс
- ОДАХ-КоВ-ийн халдвартай хүнтэй хамт аялсан хүмүүс
- ОДАХ-КоВ-ийн халдвартай хүнтэй нэг гэрт амьдардаг хүмүүс Епидемиологийн холбогдолыг өвчин эхлэхээс өмнө болон дараах 14 хоногт тооцож үзнэ
3 Хангалтгүй сорьц гэдэгт амьсгалын доод замаас сорьц аваагүй, зөвхөн хамар залгиурын арчдас авсан мөн сорьцын харьцаа тохиромжгүй ингэснээр лабораторид шинжилгээ хийхэд чанарын шаардлага хангахгүй эсвэл өвчний сүүлчийн шатанд авсан сорьцууд орно.
4 Итгэл үнэмшилгүй шинжилгээнд:
- Цаашдын баталгаажуулалтгүйгээр бодит хугацааны полимеразын гинжин урвал (бх-ПГУ)-ын шинжилгээг ганцхан удаа хийсэн
- Вирүсийн эсрэг бие илрүүлэх шинжилгээ хийснээс хойш хамгийн багадаа 14 хоногийн дараа авсан сорьцонд шинжилгээ хийсэн.
Дэлгэрэнгүй мэдээллийг: http://www.who.int/csr/disease/coronavirus_infections/case_definition/en/ accessed on 7 July, 2015