ДЭМБ-аас гаргасан өндөр түвшний мэдээллүүд
• Тохиолдлын тоо хурдацтай нэмэгдэх нь тухайн халдвар дамжин тархах шинэ хүчин зүйл байж болох талаар таамаглал дэвшүүлэхэд хүргэсэн. Гэхдээ эцсийн дүгнэлт гаргахад хэтэрхий эрт байгаа бөгөөд гол ажиглагдсан зүйлүүдийг бичиж болох юм:
o Тус халдварыг үүсгэгч вирүс нь хэв шинжээ өөрчлөн илүү хурдан дамжин халдварлах вирүс болсон гэхнотолгооодоогоор байхгүй байна.
o Одоогийн байдлаар дэгдэлтийн эпидемиологи нь Ойрхи Дорнодод эмнэлэгт бүртгэгдсэн хүний коронавирүст (MERS-CoV) халдвартай ижил төстэй байна. Гэсэн хэдий ч хүрээлэн буй орчны бохирдол, хангалтгүй агааржуулалтын систем эсвэл бусад хүчин зүйлүүд энэ дэгдэлтийн вирүсийн тархалтанд нөлөөлж байгааг хараахан тогтоож чадаагүй байна.
• Одоогоор хүний коронавирүст (MERS-CoV) халдвар олон нийтийн дунд тархсан нь байхгүй байгаа бөгөөд тархахаас сэргийлэх бүхий л боломжит хяналтын арга хэмжээгүргэлжлүүлэн авч хэрэгжүүлж байна. Учир нь дэгдэлт олон хүнийг хамарсан, том, нилээд амаргүй байсан тул БНСУ-ын Засгийн газар өвчний хяналт, тандалт судалгаа болон урьдчилан сэргийлэх арга хэмжээгээ дэгдэлт бүрмөсөн дуусах хүртэл авч хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
Засгийн газарт өгсөн өндөр түвшний зөвлөмжүүд
• Тус улсын бүх эрүүл мэндийн байгууллагуудад халдвар хамгаалал, хяналтын арга хэмжээг маш яаралтай бэхжүүлэх
• Халуурсан эсвэл амьсгалын замын зовиуртай бүх өвчтөнүүдээс дараах зйүлсийг асуух шаардлагатай: хүний коронавирүс (MERS-CoV)-ийн халдвартай өвчтөнтэй хамт байсан эсэх, хүний коронавирүс (MERS-CoV)-ийн халдвартай өвчтөн эмчлэгдэж байсан эмнэлэгт очсон эсэх, шинж тэмдэг эхлэхээс өмнөх 14 хоногт Ойрхи Дорнодын улс орнуудаар зочилсон эсэх. Хэрэв өвчтөн эерэг хариулт өгвөл НЭМ-ийн холбогдох байгууллагуудад яаралтай мэдээлэн, шижигтэй тохиолдол гэж үзэн батлагдах хүртэл тусгаарлана
• Хүний коронавирүс (MERS-CoV)-ийн халдвартай өвчтөний ойрын хавьтлууд тухайн өвчний шинж тэмдэг илэрч болох хугацаанд хяналтанд байх, энэ хугацаанд өөр газруудаар аялж болохгүй.
• Хүний коронавирүс (MERS-CoV)-ийн халдвартай холбоогүй сургуулиудыг нээж болно
• Халдварыг зогсоох хамгийн чухал алхам бол эрүүл мэндийн байгууллагууд нийгмийн эрүүл мэндийн суурь арга хэмжээгээ үргэлжлүүлэн авч хэрэгжүүлэх явдал юм. Үүнд:
o Бүх хавьтлуудын судалгаа болон илрүүлэтийг бүрэн, аль болох эрт эхлүүлэн хийх o Сэжиглэгдсэн тохиолдлууд болон хавьтлуудын хяналт болон тусгаарлалт, хөл хориог тогтмол сайн хийх
o Халдвар хамгаалал, хяналтын бүрэн хэмжээний арга хэмжээг авч хэрэгжүүлэх
o Халдвартай болон хавьтлууд олон улсаар аялахаас урьдчилан сэргийлэх
• Орон нутгийн засаг захиргаа тус томоохон хэмжээний дэгдэлтийн эсрэг бүхий л арга хэмжээнд дайчлагданн оролцох ёстой
• Халдвар хамгаалал, хяналтын арга хэмжээтэй хамт, дотоодын болон олон улсын итгэлцлэлийг бэхжүүлэх шаардлагатай. Хамгийн чухал зүйл болох олон нийтийн харилцаа холбоог сайжруулах хэрэгтэй. Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яам нт халдварын тархвар судлалын байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, халдварын хяналтын талаар тогтмол шинэчлэгдсэн мэдээллээр хангаж байх шаардлагатай.
• Шуурхай арга хэмжээ авахад шаардлагатай нэмэлт ажилчдыг бэлтгэх буюу дэгдэлтэнд ажиллаж байгаа мэргэжилтнүүдэд туслуулах
• Сонгогдсон эмнэлгүүд сэжигтэй тохиолдлыг үнэлэх, ангилах байдлаар зохион байгуулагдсан байх ёстой.
• Серо-эпидемиологийн судалгааг оролцуулан дэлгэрэнгүй цогц судалгаа хийж, үр дүнг өргөн танилцуулах нь чухал юм.
• БНСУ нь гарч болзошгүй дараагийн дэгдэлтэнд нь бэлэн байх. Ялангуяа эмнэлгүүдэд сөрөг даралттай тусгаарлах өрөөг нэмэгдүүлж халдварт өвчинтэй тэмцэх, “эмч худалдан авах” практикийг аль болох багасгах, халдварын хяналт, хариу арга хэмжээ, халдварт өвчний эксперт, лабораторийн мэргэжилтгүүд, эпидемиологич, эрсдлийн үеийн харилцаа холбоо, мэдээллийн мэргэжилтнүүдийг нэмэгдүүлэх, тэдгээрийг сургах, Солонгосын ӨХСТ-ийг оролцуулан нийгмийн эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх, хөрөнгө оруулах, манлайллыг бэхжүүлэхийг зөвлөлөө.