Томуугийн үндэсний төв

Хүний MERS-CoV-т халдвар: Хятад болон Солонгос улсын одоогийн нөхцөл байдлыг үнэлгээ

Одоогоор ДЭМБ нь Хятад болон Өмнөд Солонгос улсын эрүүл мэндийн байгууллагууд болон тухайн дэгдэлтийг хянах олон улсын техникийн байгууллагуудтай хамтран ажиллаж, өвчтэй хүмүүсийг зөв эмчилгээнд хамруулах, дахин халдвар гарахаас сэргийлэх, халдвар дамжих замын талаар илүү сайн ойлголттой болгохоор ажиллаж байна.

Эрсдэлийн үнэлгээ

Өмнөд Солонгос улсад гарсан хүний коронавирүс (MERS-CoV)-т халдварын дэгдэлт Зүүн Азийн улс орнуудаар аялаад ирсэн тус улсын иргэнээс эхлэлтэй. ДЭМБ эдгээр хотууд дахь эрүүл мэндийн байгууллагуудтай хамтран халдварын боломжит эх үүсвэрийг тогтоохоор ажиллаж байна. Анхны тохиолдол нь халдварыг өөрийн ойр дотны хүмүүс, эмнэлгийн нэг өрөөнд, нэг эмнэлэгт байсан хүмүүс, эрүүл мэндийн тусламж үзүүлж байсан ажилтнуудад халдварлуулсан нь харагдаж байна. Энэ нь тухайн халдвар сэжиглэгдэх болон оношлогдохоос өмнө тохиолдсон байна. Эмнэлгээс шалтгаалсан болон гэрийн халдварлалт өмнө нь ажиглагдаж байсан (жишээ нь Саудын Араб, Франц, Англи улсуудад).

Коронавирүс (MERS-CoV) нь амьтанд халдвар үүсгэгч вирүс бөгөөд, хүнд 2-догчоор халдварладаг. Ихэнхи халдвар Зүүн Өмнөд Азийн орнуудад бүртгэгдсэн. Халдварт өртөж, өвчний шинж тэмдэг илэрсэн хүн халдварыг бусдад тарааж чадах хэдий ч халдвар дамжих зам, түүнийг дэмжих нөхцлүүд нь тодорхой бус байна. Халдвар бүртгэгдсэн ихэнхи улс орнуудад гэр бүлийн дотор хүнээс хүнд халдварлах байдал ажиглагдсан бөгөөд хүнээс хүнд халдварласан ихэнхи тохиолдлууд нь эрүүл мэндийн тусламж үзүүлж байхад авчээ.

Зөвлөмж

Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудын халдварын урьдчилан сэргийлэлтийн нэмэгдүүлэлт, түүний талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, хяналтын мэдээллүүдтэй байх зэрэг нь хүний коронавирүс (MERS-CoV)-ийн халдвар тархахаас урьдчилан сэргийлэхэд чухал юм. Коронавирүс (MERS-CoV)-ийн халдвартай өвчтөнд уушгины үрэвсэлт өвчний шинж илрэх тул халдварыг эрт илрүүлэх боломжгүй. Иймээс бүх эрүүл мэндийн тусламж үзүүлэгч байгууллагууд халдвараас урьдчилан сэргийлэх стандарт, халдварт өвчинтэй харьцах хэсэгт ерөнхий хяналтыг тогтмол хийж байх хэрэгтэй. Хэрэв коронавирүс (MERS-CoV)-ийн сэжигтэй тохиолдол гарвал түүнд түргэвчилсэн шинжилгээ хийх, боломжит халдварын тохиолдлыг үнэлэх, эрүүл мэндийн тусламж үзүүлэгчид, үйлчлүүлэгчид, бусад өвчтөнүүдийн дунд хавьтлуудын тоог бууруулах зэрэг үйл ажиллагааны бодлогууд өвчтөнд шуурхай тусламж үзүүлэх хэсгүүдэд байх ёстой.

Өвчтөний ор дэвсгэрийн менежмент, цэвэрлэгээний болон халдваргүйтгэл, хог хаягдлын менежментүүдийг маш сайн баримтлах хэрэгтэй. Агаараар халдвар дамжихаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг аэрозоль бий болгох горимоос бусад нөхцөлд зөвлөмж болгохгүй байгаа.

Өмнөд Азийн Орнуудаар аялсан, тэнд ажиллаж, амьдарч байгаад ирсэн хүмүүсийн дунд коронавирүс (MERS-CoV)-ийн халдвартай хүн байж болзошгүй тул эрүүл мэндийн ажилчид болон эрүүл мэндийн тусламж үзүүлэгч байгууллагууд өндөр сэрэмжтэй байх хэрэгтэй. Мөн Улс орнууд эрүүл мэндийн байгууллагууддаа ДЭМБ-ын гаргасан гарын авлагын дагуу Коронавирүс (MERS-CoV)-ийн халдварын тандалт, халдварын урьдчилан сэргийлэлт, үйл ажиллагааны хяналтыг хангалттай хийх ёстой.

ДЭМБ нь гишүүн улс орнууддаа бүх баталгаажсан болон магадгүй тохиолдлын шинжилгээ, эмнэлзүйн явц болон эх үүсвэрийн талаархи мэдээг яаралтай ирүүлж байхыг зөвлөсөн бөгөөд энэ нь эрүүл мэндийн ажилчид эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж байхдаа хэрхэн халдвар авч байгаа талаар илүү сайн ойлголтыг бий болгоход тустай юм.

ДЭМБ энэ үйл явдалтай холбоотой тухайн оронд нэвтрэх хугацаа, аялал жуулчлал, худалдааны хязгаарлалт хийх зэрэг онцлог үйл ажиллагааг зөвлөмж болгоогүй байна.

Судалгаанд шаардлагатай ДЭМБ-ын удирдамж болон хэрэгслүүдийг дараах хаягаар авч болно

• WHO guidelines for investigation of cases of human infection with Middle East Respiratory Syndrome Coronavirus (MERS-CoV) pdf, 359kb

• Middle East Respiratory Syndrome Coronavirus (MERS-CoV) Initial Interview Questionnaire of Cases pdf, 114kb

• Case-control study to assess potential risk factors related to human illness caused by Middle East Respiratory Syndrome Coronavirus (MERS-CoV) pdf, 257kb

• Seroepidemiological Investigation of Contacts of Middle East Respiratory Syndrome Coronavirus (MERS-CoV) Patients