Томуу Дэлхий дахинд - 3/15 (2015 оны 4 сарын 7-ны байдлаар)
ДЭМБ: Томуугийн 2 долоо хоног тутам шинэчлэгддэг мэдээ: №234
2015 оны 4 дугаар сарын 8
Дэлхий дахинд томуугийн идэвхжил ерөнхийдөө буурч байгаа хэдий ч дэлхийн бөмбөрцгийн хойд хагасын улс орнуудад улирлын босго үзүүлэлтийг давсан хэвээр байна. Томуугийн А(H3N2) вирүс давамгайлан эргэлтэнд байгаа бөгөөд томуугийн В болон A(H1N1)pdm09 вирүсийн илрэлтийн эзлэх хувь сүүлийн хэдэн долоо хоногт нэмэгдсэн байна.
- Хойд Америкийн улс орнуудад томуугийн идэвхжил үргэлжлэн буурч байгаа хэдий ч босго үзүүлэлтийг бага зэрэг давсан хэвээр, томуугийн В вирүсийн илрэлтийн эзлэх хувь нэмэгдсэн байна
- Европын ихэнхи улс орнуудад томуугийн идэвхжил буурч байна. Томуугийн А(H3N2) вирүс давамгайлсан хэвээр байгаа хэдий ч олон орнуудад томуугийн В вирүсийн илрэлтийн эзлэх хувь нэмэгдсэн байна.
- Хойд Африк болон Ойрх дорнодын орнуудад A(H1N1)pdm09 вирүс давамгайлан эргэлтэнд байж, томуугийн идэвхжил үргэлжилэн буурсаар байна.
- Баруун Азийн ихэнхи орнуудад томуугийн идэвхжил буурсан байна. Гэвч Турк улсад томуугийн В вирүсийн илрэл нэмэгдэж, томуугийн A(H1N1)pdm09 вирүс дахин эргэлтэнд орсон байна.
- Азийн сэрүүн бүсийн улс орнуудад томуугийн идэвхжил буурч байгаа хэдий ч БНСУ-д нэмэгдэн, хойд Хятандын улс орнуудад В вирүсийн идэвхжил нэмэгдсэн байна.
- Америкийн халуун уур амьсгалтай улс орнуудад томуугийн идэвхжил бага зэрэг нэмэгдсэн, Колумб, Эквадор, Ямайка, болон Пуэрто Рикод респиратор- синцитиаль вирүс болон томуугийн вирүсээр үүсгэгдсэн ТТӨ ихэссэн байна.
- Азийн халуун дулаан орнуудад томуугийн идэвхжил өндөх хэвээр байгаа бөгөөд Бутан, Энэтхэг улсад томуугийн A(H1N1)pdm09 вирүс давамгайлан эргэлтэнд байна. Хонконг болон өмнөд Хятадын улс орнуудад В вирүсээр үүсгэгдсэн томуугийн идэвхжил оргил үеэсээ буурсан байна.
- Дэлхийн бөмбөрцгийн өмнөд хагаст томуугийн идэвхжил улирал хоорондын түвшинд байна.
- FluNet-ийн 2015 оны 2 сарын 22-оос 3 сарын 7-ны байдлаар ирүүлсэн мэдээгээр 88 орны ТҮТ-үүд нийтдээ 87 715 сорьц шинжилж, 17 828-д томуугийн вирүс эерэг байж, 9119(51.1%)-д томуугийн A, 8707(48.9%)-д томуугийн B вирүс эерэг тодорхойлогдсон байна. Томуугийн A вирүсийн 2558(49.8%)-д томуугийн A(H1N1)pdm09, 2579(50.2%)-д томуугийн A(H3N2) эерэг гарчээ. В вирүсийн 427(97.7%) нь В-Yamagata lineage, 10(2.3%) B-Victoria lineage-д хамаарагдсан байна.
http://www.who.int/influenza/surveillance_monitoring/updates/latest_update_GIP_surveillance/en/ accessed on April 8, 2015