Томуугийн үндэсний төв

Орхон, Дархан-Уул аймгийн ТХТН-үүдэд дэмжлэгт хяналт хийсэн тухай танилцуулга

Өгсөн зөвлөмж: 

  1. ХӨСҮТ, ТҮТ-ийн www.flu.mn вэб хуудсанд 7 хоног тутам шинэчлэн гаргадаг, түүнчлэн халдвар судлагч болон удирдлагуудын е-майл хаягаар эргэн мэдээлдэг томуу, томуу төст өвчний өвчлөлийн дүн мэдээтэй тогтмол танилцах,
  2. Томуугаас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг ханган ажиллах байгууллагын 2015 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг шинэчлэн тодотгол хийх,
  3. ЭМС-ын 2014 оны 358 тоот тушаалыг хэрэгжүүлэхээр ЭМГ-ын даргын тушаалыг гаргаж эрчимжүүлэх,
  4. Эрүүл мэндийн байгууллагын эмч, эмнэлгийн ажилтнуудад, ялангуяа шинээр ажилд орсон мэргэжилтнүүдэд томуу, амьсгалын замын халдварын эмчилгээ, оношлогоо, урьдчилан сэргийлэлт, тандалт, мэдээллийн талаар тогтмол мэдээлэл хийх,
  5. Томуугийн оношлуурыг БОЭТ-ын төсөвт тусгуулах, шаардалгатай урвалж оношлуураар тасралтгүй хангах
  6. Вирүсийн эсрэг тамифлю эмийн нөөцтэй байж, өвчтөний биеийн байдлыг үнэлж, аль болох эрт эмчилгээнд хэрэглэх,
  7. Дэмжлэгт хяналтын явцад амбулаторийн үзлэгт томуугийн эзлэх хувь 7-8 хувь байгаа тул 2014 оны ЭМС-ын 358 тоот тушаалын 3 дугаар хавсралтын 2.2 дахь заалтыг хэрэгжүүлж ажиллах, эмнэлгээр үйлчлүүлэгчдийн бөөгнөрөл үүсэхээс сэргийлж гэрийн үзлэг эргэлтийг нэмэгдүүлэх,
  8. Томуугийн улиралд Томуу томуу төст өвчний тодорхойлолтод тохирсон өвчтөнүүдээс авах сорьцыг нэмэгдүүлэх,
  9. Батлагдсан хуваарийн дагуу 7 хоног бүрийн Лхагва гарагт зохион байгуулагддаг аудио хуралд амбулатори, эмнэлэгт суурилсан харуулдан тандалтын нэгжүүдийг хамруулж, хугацаандаа идэвхтэй оролцож, эпидемиологи, вирүссудлал, клиникийн чиглэлээр мэдээ, мэдээллийг сонсож, тулгамдсан асуудлын талаар санал солилцон ажиллах,
  10. “Томуугаас сэргийлье” сэдвээр хэвлэл мэдээлэл, орон нутгийн телевизээр нэвтрүүлэх сургалт сурталчилгааг нэмэгдүүлэхийг зөвлөв. 

Дархан аймагт 

  1. ЭМС-ын 2014 оны 358 тоот тушаалыг эрчимжүүлэх тухай аймгийн ЭМГ-ын даргын 2014 оны 12 дугаар сарын 9-ны өдрийн 233 тоот тушаал, “Томуугийн тандалтын тогтвортой байдлыг хангах” 2015 оны төлөвлөгөө, ТТӨ-тэй тэмцэх арга хэмжээг мэргэжлийн арга зүйн удирдлагаар хангах үүрэг бүхий 15 мэргэжилтэнг ажлын хэсгийн бүрэлдэхүүнд оролцуулан ажиллуулсан байна.
  2. 2014/15 оны томуугийн улиралд аймгийн хэмжээнд Томуу, томуу төст өвчин амбулаторийн үзлэгт 13-аас доош хувьтай байсан ба өнөөдрийн (2015 оны 3 дугаар сарын 18, 19) байдлаар 3-4 хувьтай байна.
  3. Аймгийн ЭМГ-аас томуу, томуу төст өвчний эргэн мэдээллийг 7 хоног бүр холбогдох мэргэжилтнүүдэд танилцуулж, дараагийн авах арга хэмжээний талаар нэгдсэн саналыг авч, хийх ажлын төлөвлөгөөг гаргаж хэрэгжүүлж ажилласан байна.
  4. Гэрийн идэвхтэй эргэлтийг зохион байгуулж, амбулаторид бөөгнөрөл үүсгэхгүй, гэрээр иргэдэд томуугаас урьчилан сэргийлэх арга барилыг эзэмшүүлэх, асаргаа сувилгааг хийх талаар 23610 хүнд зааж сургасан байна.
  5. Томуу, томуу төст өвчний цагийн байдалд дүгнэлт хийж, орон нутгийн сонин, телевизэд Томуу томуу төст өвчнөөс сэргийлье сэдвээр 12, 1 сард нэвтрүүлгүүд хийгдсэн байна.
  6. Тандалтын нэгжүүд Томуу, томуу төст өвчний 12, 1, 2 дугаар сард хийсэн ажлын тайланг бичиж гаргасан байна.
  7. Энэ томуугийн улиралд нийт (хоолойн арчдас) 151 сорьцонд томуугийн вирүс илрүүлэх шинжилгээ хийгдсэнээс томуугийн вирүс илрээгүй, 19 сөрөг сорьцыг лавлагаа лабораториор баталгаажуулахад 87%-тай байна. 

Өгсөн зөвлөмж: 

  1. ХӨСҮТ, ТҮТ-ийн www.flu.mn вэб хуудсанд 7 хоног тутам шинэчлэн гаргадаг, түүнчлэн халдвар судлагч болон удирдлагуудын е-майл хаягаар эргэн мэдээлдэг томуу, томуу төст өвчний өвчлөлийн дүн мэдээтэй тогтмол танилцах,
  2. ЭМС-ын 2014 оны 358 тоот тушаалыг хэрэгжүүлэхээр гаргасан аймгийн ЭМГ-ын даргын тушаалыг эрчимжүүлж, эмч мэргэжилтэн бүрд танилцуулж ажиллах,
  3. Эрүүл мэндийн байгууллага бүр 2015 оны томуугийн төлөвлөгөөнд тодотгол хийх,
  4. Нэгдсэн эмнэлэг, ӨЭМТ-ийн эмч, мэргэжилтнүүдэд, ялангуяа шинээр ажилд орсон мэргэжилтнүүдэд томуу, амьсгалын замын халдварын эмчилгээ, оношлогоо, урьдчилан сэргийлэлт, тандалт, мэдээллийн талаар тогтмол мэдээлэл хийх,
  5. Дэмжлэгт хяналтын үед амбулаторийн үзлэгт томуугийн эзлэх хувь аймгийн хэмжээнд 3.8 байгаа нь 2014 оны ЭМС-ын 358 тоот тушаалын 3 дугаар хавсралтын 2-ын 2 дахь заалтыг хэрэгжүүлж ажиллах,
  6. Томуугийн улиралд Томуу томуу төст өвчний тодорхойлолтод тохирсон өвчтөнүүдийг зөв сонгох, сорьцыг хадгалах, зөөвөрлөх явцад дотоодын хяналтыг тавих, ӨЭМТ, Нэгдсэн эмнэлэг, Вируслогийн лабораторийн хоорондын уялдаа холбоог сайжруулах,
  7. Тандалтын зарим нэгжүүдэд сорьцын бүртгэл, FIS системд шивсэн бүртгэл нь хоорондоо зөрүүтэй, лабораторийн шинжилгээний хариу бичигдээгүй байгаа зөрчлүүдийг анхаарч, тулгалт хийж байх,
  8. Батлагдсан хуваарийн дагуу аудио хуралд амбулатори, эмнэлэгт суурилсан харуулдан тандалтын нэгжүүдийг хамруулж, хугацаандаа идэвхтэй оролцож, эпидемиологи, вирүссудлал, клиникийн чиглэлээр мэдээ, мэдээллийг сонсож, тулгамдсан асуудлын талаар санал солилцон ажиллах,
  9. Тандалтын нэгжүүд мэдээг хугацаандаа өгөх асуудлыг анхаарах,
  10. “Томуугаас сэргийлье” сэдвээр сургалт сурталчилгааг нэмэгдүүлэх,
  11. Тандалтын нэгжүүд томуугийн талаар хийгдсэн ажлаа товчхон тэмдэглэж байх тусгай дэвтэр хөтлөх,

 


Зураг 1.Орхон аймгийн ТХТН-үүдийн эмч, ажилчдад зохион байгуулсан сургалт


Зураг 2. Дархан-Уул аймгийн ТХТН-ийн эмч, ажилчдад зохион байгуулсан сургалт