Томуугийн үндэсний төв

Томуу Дэлхий дахинд - 2/15 (2015 оны 3 сарын 9-ны байдлаар)

ДЭМБ: Томуугийн 2 долоо хоног тутам шинэчлэгддэг мэдээ: №232

2015 оны 3 дугаар сарын 9

Дэлхийн бөмбөрцгийн хойд хагасын улс орнуудад томуугийн идэвхжил өндөр, томуугийн А (H3N2) вирүс давамгайлан эргэлтэнд байна. Африк, Ази, болон Европын өмнөд хэсгийн зарим орнуудад томуугийн A(H1N1)pdm09 вирүсийн идэвхжил нэмэгдсэн байна.

 

  • Хойд Америкт, томуугийн идэвхжил хадгалагдан томуугийн оргил үе өндөрссөн. Энэ улиралд томуугийн А(H3N2) вирүс давамгайлсан хэвээр байна.
  • Европт, Европын бүсийн ялангуяа баруун болон төвийн хэсгийн улс орнуудад томуугийн улирал дээд цэгтээ хүрсэн байна. Томуугийн А(H3N2) вирүс давамгайлсан хэвээр байна.
  • Хойд Африк, Газар дундын тэнгисийн ихэнх бүс нутгуудад томуугийн идэвхжил буурсан байна. Томуугийн А вирүс бүс нутгуудад давамгайлан эргэлтэнд байна.
  • Азийн сэрүүн бүсийн улс орнуудад, Хятадын хойд хэсэгт болон Монгол улсад томуугийн идэвхжил оргил үеэсээ буурсан хэдий ч Өмнөд Солонгост үргэлжлэн нэмэгдсээр байна. Томуугийн A(H3N2) вирүс давамгайлж байна.
  • Америкийн халуун уур амьсгалтай улс орнуудад томуугийн идэвхжил бага хэвээр байна.
  • Азийн халуун дулаан орнуудад, Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улс болон Энэтхэг улсад томуугийн идэвхжил үргэлжлэн нэмэгдсээр байна. Хятадын өмнөд хэсэг, Хонконг, болон Исламын Бүгд Найрамдах Иран Улсад томуугийн идвэхжил хэвээр байна.
  • Дэлхийн бөмбөрцгийн өмнөд хагаст томуугийн идэвхжил улирал хоорондын түвшинд байна.

 

FluNet-ийн 2015 оны эпидемиологийн 6-7 дугаар долоо хоногт ирүүлсэн мэдээгээр 89 орны ТҮТ-үүд нийтдээ 133 895 сорьц шинжилж, 34 056-д томуугийн вирүс эерэг байж, 25 455(74.7%)-д томуугийн A, 8 601 (25.3%)-д томуугийн B вирүс эерэг тодорхойлогдсон байна. Томуугийн A вирүсийн 2 382 (20.5%)-д томуугийн A(H1N1)pdm09, 9 253 (79.5%)-д томуугийн A(H3N2) эерэг гарчээ. В вирүсийн 1 656 (97.1%) нь В-Yamagata lineage, 49 (2.9%) B-Victoria lineage-д хамаарагдсан байна.

http://www.who.int/influenza/surveillance_monitoring/updates/latest_update_GIP_surveillance/en/  accessed on March 10, 2015