Юнань мужид бүртгэгдсэн шувууны томуугийн A(H5N6) вирүсээр үүсгэгдсэн хүний өвчлөлийн тухай мэдээлэл
Олон нийтэд дараах зөвлөмжийг өгч байна.
- Амьд шувууны зах зээл, фермерийн аж ахуйд аль болох очихгүй байх.
- Зайлшгүй очсон тохиолдолд шувуу болон бусад амьтны ялгадсанд хүрэлцэх, нянгаар бохирдсон байж болох гадаргуу болон объект-д хүрэлцэхээс зайлсхийх.
- Хүрэлцсэн бол гараа савандаж сайтар угаах.
- Ялангуяа хоол идэх, ам, хамар, нүдэнд хүрэхийн өмнө, бие засах газар эсвэл (шат, шатны хашлага, лифтний хянах самбар, хаалганы товчлуурууд гэх мэт) олон нийтийн төхөөрөмж болон эд юмсанд хүрсэний дараа, ханиаж, найтаасны дараа гараа савандаж сайн угаах.
- Тахиа, шувууны өндөг, махыг сайтар болгож идэх.
- Ханиалгах, найтаах үед ам, хамраа таглах.
- Хөл хөдөлгөөн ихтэй газар халуурч, ханиалгасан амьсгалын замын халдварын шинж тэмдэгтэй хүнээс зайлс хийх.
- Халуурч, ханиалгасан амьсгалын замын халдварын шинж тэмдэгтэй хүнийг асрах үедээ амны хаалт зүүх.
Нэмэлт албан ёсны мэдээллийг дараах вэб сайтаас авч болно Эх үүсвэр: www.chp.gov.hk/files/pdf/global_statistics_avian_influenza_e.pdf accessed on Feb 10, 2015