Шувууны томуугийн А(H5N1) вирүсийн халдварын мэдээ - 01/2015 (2015-1-26-ны байдлаар)
Одоогийн байдлаар Египетэд шувууны томуугийн A (H5N1) вирүсийн илрүүлэлт, дэгдэлтийн тоо нь өмнөх жилийн энэ сартай харьцуулахад нэмэгдсэн байна.
Египетийн нэг сарын дотор мэдээлсэн шувууны томуугийн А (H5N1) шинэ вирүсийн халдварын хүний тохиолдлын лабораториор баталгаажуулсан хамгийн их тоо нь арван хоёрдугаар сард байна.
ДЭМБ-ын Шувууны томуу(H5N1)-ийн хүний өвчлөлийн лабораториор батлагдсан тохиолдлын тоо 2015.02.10
Томуугийн вирүс нь цаг хугацааны явцад хувьсан өөрчлөгдөж байгаа боловч лабораторийн урьдчилсан судалгаагаар өмнө нь ялгасан вирүстэй харьцуулахад өвчтөн, мал, амьтны ялгасан вирүст томоохон өөрчлөлт илрээгүй байна.
Хүний өвчлөл ихсэхэд нилээд хэдэн хүчин зүйл нөлөөлсөн. Үүнд: Шувууны аж ахуйн дунд томуугийн A(H5N1) вирүсийн эргэлт ихэссэн, Египетэд хүн амын дундах нийгмийн эрүүл мэндийн сэрэмжлүүлэг багассан, цаг агаар хүйтэрсэн, гадаад орчинд вирүсийн амьдрах хугацаа уртассан зэрэг болно. Хүн, малын ба тархвар судлалын судалгаа үргэлжилж байна.
Номхон далайн баруун бүсэд шувууны томуугийн өвчлөлийн байдал #469
2015 оны 1 дүгээр сарын 30-наас 2 дугаар сарын 6-ны хооронд НДББ-д шувууны томуугийн А(H5N1) вирүсийн халдварын хүний өвчлөлийн шинэ тохиолдол бүртгэгдээгүй. Энэ бүсэд 2015 оны 1 дүгээр сарын 28-нд сүүлийн тохиолдол мэдээлэгдсэн. НДББ-д 2003 оноос 2015 оны 2 дугаар сарын 6-ны хооронд шувууны томуугийн А(H5N1) вирүсийн халдварын хүний өвчлөлийн батлагдсан 233 тохиолдол, 133 нас баралт 4 оронд бүртгэгдсэн. Нас баралтын түвшин 57%-тай байна. 10-аас дээш нас баралтын тохиолдолтой орнуудад: Кампучи (66%), Хятад (62.5%), Вьетнам (50%) орж байна.