Томуу Дэлхий дахинд - 1/15 (2015 оны 2 сарын 5-ны байдлаар)
ДЭМБ: Томуугийн 2 долоо хоног тутам шинэчлэгддэг мэдээ: №230
2015 оны 2 дугаар сарын 9
Дэлхийн бөмбөрцгийн хойд хагасын улс орнуудад томуугийн идэвхжил өндөр, томуугийн А (H3N2) вирүс давамгайлан эргэлтэнд байна. Сүүлийн үед илэрч буй томуугийн А (H3N2) вирүсийн омог нь 2014-2015 онд томуугийн вакцины найрлаганд орсон томуугийн А (H3N2) вирүсийн омгоос эсрэгтөрөгчийн шинжээрээ ялгаатай омгууд тархаж байгаа мэдээлэл байна. Энэ вирүс нь нейраминидазын саатуулуурт мэдрэг байна.
- Хойд Америкт томуугийн идэвхжил оргил үедээ хүрч, томуугийн А (H3N2) вирүс давамгайлж байна.
- Европт, Европын бүсийн ялангуяа баруун, төвийн хэсгийн улс орнуудад томуугийн улирал ид эхэлж, томуугийн А (H3N2) вирүс давамгайлж байна.
- Азийн сэрүүн бүсийн улс орнуудад, Хятадын хойд хэсэгт томуугийн идэвхжил оргил үедээ хүрсэн хэдий ч Япон улс, Өмнөд Солонгост идэвхжил нэмэгдсэн хэвээр, томуугийн A(H3N2) вирүс давамгайлж байна.
- Хойд Африк, Газар дундын тэнгисийн улс орнуудад томуугийн А (H3N2) вирүсийн шалтгаантай дэгдэлт явагдаж, томуугийн В вирүс зэрэгцэн эргэлтэнд байгаа ч, Алжир, Иран улсад томуугийн A(H1N1)pdm09 илэрч байна.
- Америкийн халуун уур амьсгалтай улс орнуудад томуугийн идэвхжил бага байна.
- Азийн халуун дулаан орнуудад, Хятадын өмнөд, Хонконг, Энэтхэг улсад идэвхжил нэмэгдэх хандлагатай байна. томуугийн идэвхжил бага зэрэг нэмэгдэн, В вирүс давамгайлж байна.
- Дэлхийн бөмбөрцгийн өмнөд хагаст томуугийн идэвхжил улирал хоорондын түвшинд байна.
FluNet-д 2015 оны эпидемиологийн 2-3 дугаар долоо хоногт ирүүлсэн мэдээгээр 93 орны ТҮТ-үүд нийтдээ 135 489 сорьц шинжилж, 32 188-д томуугийн вирүс эерэг байж, 28 139 (87.4%)-д томуугийн A, 4049 (12.6%)-д томуугийн B вирүс эерэг тодорхойлогдсон байна. Томуугийн A вирүсийн 1151 (7.6%)-д томуугийн A(H1N1)pdm09, 13 968 (92.4%)-д томуугийн A(H3N2) эерэг гарчээ. В вирүсийн 1463 (99%) нь В-Yamagata lineage, 15 (1%) B-Victoria lineage-д хамаарагдсан байна.
http://www.who.int/influenza/surveillance_monitoring/updates/latest_update_GIP_surveillance/en/ accessed on Feb 10, 2015