Томуугийн үндэсний төв

Багануур, Хэнтий, Дорнод аймгуудын ТХТЦ-үүдийн үйл ажиллагаатай танилцав


Зураг 1. Дорнод аймгийн “Мянган жаргалан” эрүүл мэндийн төвийн тандалтын үйл ажиллагаатай танилцаж байгаа нь


Зураг 2. Хэнтий аймгийн “Хэрлэн дом” эрүүл мэндийн төвийн тандалтын үйл ажиллагаатай танилцаж байгаа нь

Түүнчлэн “Халдварт Өвчин Судлалын Монголын Сэтгүүл” (ХӨСМС)-ийн 10 жилийн ойг тохиолдуулан уншигч редакцийн зөвлөлийн уулзалтыг ХӨСҮТ-ийн зөвлөх, Анагаах ухааны доктор Н.Цэнд, ХӨСҮТ-ийн тархвар судлаач их эмч, Анагаах ухааны доктор Ч.Мөнхцэцэг нар зохион байгуулж, ХӨТМҮХ, ХӨСМС-ийн талаар танилцуулга хийж, лекц уншиж ярилцлага хийв.


Зураг 3. Дорнод аймгийн Бүсийн оношлогоо эмчилгээний төвийн уншигчидтай хийсэн уулзалт ярилцлага

Уншигчдын уулзалтад аймаг, дүүргийн Эрүүл Мэндийн Газар, Бүсийн Оношлогоо Эмчилгээний Төв, Нэгдсэн эмнэлэг, өрхийн Эрүүл Мэндийн Төвийн өрхийн эмч, хүүхэд, дотор, халдварт, сүрьеэ, бэлгийн замын халдварын эмч, тархвар судлаач их, бага эмч нар оролцож, бүх оролцогчдод ХӨСМС-ийн эхний дугаар болон ханын календар тарааж, уншигчдын захиалга авсан.


Зураг 4. Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлэг дээр уншигчидтай хийсэн уулзалт ярилцлага


Зураг 5.Багануур дүүрэгт хэрэгжиж буй төслийн үйл ажиллагаатай танилцлаа.