Томуугийн үндэсний төв

Томуугийн A(H7N9) вирүст халдварын тухай мэдээ 08/14

2014 оны 2 дугаар сарын 9-нөөр тасалбар болгосноор БНХАУ болон Тайван, Хонгконгод бүртгэгдээд буй A(H7N9) халдварын хүний өвчлөлийн нийт тохиолдол/нас баралт нь ДЭМБ-ын мэдээгээр 309/57(18.4%) [2-5], бусад зарим эх сурвалжийн мэдээгээр 332/76 (22.9%) болоод байна [6-8]. ДЭМБ-ын мэдээ ойролцоогоор 7 хоногийн хоцролтой байгаа тул бид анхдагч эх сурвалжууд дээр тулгуурласан “FluTrackers.com” сайтын мэдээнд голлон тулгуурлаж нэгдсэн мэдээ гаргалаа (Хүснэгт 1; Зураг 2).

Хүснэгт 1.  БНХАУ болон Тайвань, Хонгконгод бүртгэгдээд байгаа шувууны томуугийн A(H7N9) вирүст халдварын хүний өвчлөл, эндэгдэл
(2014 оны хоёрдугаар сарын 9-нөөр тасалбар болгосноор) 


*Томуугийн энэ улиралд өвчлөгсөдөөс бүрэн эдгэрсэн тохиолдплын тухай эх сурвалжуудын мэдээлэл ихээхэн зөрөөтэй байгаа тул энэ удаагийн мэдээлэлд оруулах боломжгүй байв.


Зураг 2. БНХАУ, Тайван, Хонгконгод бүртгэгдсэн шувууны томуугийн A(H7N9) вирүст халдварын хүний өвчлөл, эндэгдлийн газар зүйн тархалт (2014 оны хоёрдугаар сарын 9-нөөр тасалбар болгосноор)

A(H7N9) вирүст халдварын хүний өвчлөл нь БНХАУ-ын зүүн өмнөд мужуудад алаг цоог хэлбэрээр тархаж байгаа бөгөөд хүнээс хүнд дамжин тархсан тохиолдол бүртгэгдээгүй байна. A(H7N9) вирүст халдварын хүний өвчлөл гарсан нутаг дэвсгэррүү онцын шаардлагагүй бол аялан жуулчлахгүй байх, тухайн бүс мужид зорчиж буй бол амьд шувууны захаар орохоос зайлсхийх, шувууны түүхий махтай харьцахгүй байх, Монгол улсын нутаг дэвсгэрт худалдаа, аялал, жуулчлалтай холбоотойгоор халдвар импортлогдон орж ирэхээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг чангатгах, эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагууд шалтгаан тодорхой бус уушгины үрэвсэл, амьсгалын замын хүнд халдвартай өвчтөнүүдээс сорьц авч ТҮТ-д шинжлүүлэх, амьсгалын цочмог дутлын үеийн эмнэлгийн яаралтай тусламж үйлчилгээний бэлэн байдлыг ханган ажиллахыг ТҮТ зөвлөж байна.

Номзүй: 

  1. ECDC: Human infection with a novel avian influenza A(H7N9) virus, China- Third Update, 27 January 2014, http://ecdc.europa.eu/en/publications/Publications/influenza-AH7N9-China-rapid-risk-assessment-27-January-2014.pdf  accessed on Feb.9, 2014;
  2. WHO GAR: Human infection with avian influenza A(H7N9) virus – update, http://www.who.int/csr/don/ 2014_02_01/en/index.html #accessed on Feb.2, 2014;
  3. WHO GAR: Human infection with avian influenza A(H7N9) virus – update, http://www.who.int/csr/don/ 2014_02_03/en/index.html #accessed on Feb.4, 2014;
  4. WHO GAR: Human infection with avian influenza A(H7N9) virus – update, http://www.who.int/csr/don/ 2014_02_05/en/index.html #accessed on Feb.6, 2014;
  5. WHO GAR: Human infection with avian influenza A(H7N9) virus – update, http://www.who.int/csr/don/ 2014_02_07/en/index.html accessed on Feb.8, 2014;
  6. HK CHP: Avian Influenza Report, v.10, No 5, http://www.chp.gov.hk/files/pdf/2014 _avian_influenza_report_vol10_wk5.pdf accessed on Feb.9, 2014;
  7. 7th Space: CHP closely monitors three additional human cases http://7thspace.com/headlines/452331/ chp_closely_monitors_three_additional_human_cases_of_avian_influenza_ah7n9_in_mainland.html accessed on Feb.9, 2014;
  8. FluTrackers: 2013/14 Human Case List of Provintial/Ministry of Health/Government Confirmed Influenza A(H7N9) Cases with Links, http://www.flutrackers.com/forum/showpost.php?p=489904&postcount=1 accessed on Feb.9,