Томуугийн A(H7N9) вирүст халдварын тухай мэдээ 05/14
2014 оны эхний 2 долоо хоногт тус улсын зүүн бүсэд бүртгэгдсэн шинэ тохиолдлууд нь Хятадын эрүүл мэндийн удирдлагуудын анхаарлыг татсан хэвээр байна.
Үндэсний Хөгжил, Шинэчлэлийн Хорооны хэвлэлийн мэдээллээр, хаврын баярын ойролцоох 40 хоногт дэлхийн хүн ам хамгийн ихээр хөдөлгөөнд ордог ба 3,62 тэрбум орчим хүн аялдаг байна.
Хятадын цагаан сар нь гэр бүлээрээ цугларах хамгийн чухал үйл явдал болдог бөгөөд энэ жил 1 сарын 31-ны өдөр болно. Жэжяны их сургуулийн профессор Liang Weifeng “Хязгаарлагдмал талбайд хүмүүс олноороо цугларахад үүсэх эрсдэлд сэтгэл зовниж байна” хэмээн хэлсэн байна.
Уг халдварын вирүс нь өвөл, хаврын улиралд хамгийн их идэвхтэй ба нийтийн тээвэр, онгоц, галт тэргээр зорчигчдын тоо нэмэгдэх нь халдвар тархах нөхцлийг нэмэгдүүлнэ хэмээн Хятадын шувууны томуу болон H7N9 халдвараас урьдчилан сэргийлэх, хянах бүлгийн дарга, судлаач Li Lanjuan үзэж байна.
Мэдээллийн эх үүсвэр:
www.who.int/ihr/eventinformation/bulletin
http://news.xinhuanet.com/english/health/2014