Томуугийн A(H7N9) вирүст халдварын тухай мэдээ 04/14
2014 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр дараах 6 тохиолдлыг мэдээлэв.
- 54 настай, Жангсу муж, 2013 оны 12 дугаар сарын 28-ны өдөр шинж тэмдэг илэрсэн, 1 дүгээр сарын 5-ны өдөр эмнэлэгт хандсан, биеийн байдал хүнд.
- 79 настай, эмэгтэй, фермер, Zhejiang муж, 1 дүгээр сарын 2-ны өдөр шинж тэмдэг илэрсэн, 5-ны өдөр эмнэлэгт хандсан, биеийн байдал хүнд, шувуутай хавьтал болсон.
- 30 настай, эрэгтэй, Zhejiang муж, 1 дүгээр сарын 2-ны өдөр шинж тэмдэг илэрсэн, 7-нд эмнэлэгт хэвтсэн, биеийн байдал хүнд, шувуутай хавьтал болсон.
- 59 настай, эмэгтэй, Гуандун муж, 12 дугаар сарын 29-нд шинж тэмдэг илэрсэн, 1 дүгээр сарын 2-нд эмнэлэгт хандсан, биеийн байдал дунд зэрэг.
- 42 настай, эмэгтэй, Гуандун муж, шувууны худалдааны төвд ажилладаг, 1 дүгээр сарын 5-нд шинж тэмдэг илэрсэн, 9-нд эмнэлэгт хандсан, биеийн байдал дунд зэрэг.
- 38 настай, эрэгтэй, Фужин муж, 1 дүгээр сарын 3-нд шинж тэмдэг илэрсэн, 8-нд эмнэлэгт хандан эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байсан, 10-ны өдөр нас баржээ. Уг өвчтөн сүрьеэ, уушгины пневмокониоз өвчтэй байжээ.
Одоогийн байдлаар, шувууны томуугийн А(H7N9) халдварын хүний өвчлөлийн лабораториор батлагдсан нийт 163 тохиолдол, 50 нас баралт мэдээлэгдээд байна. Энэ нийт тохиолдлын тоонд Тайпей-аас мэдээлэгдсэн 2 тохиолдол, Гонконгоос мэдээлэгдсэн 2 тохиолдол багтсан. Халдвар хүнээс хүнд дамжиж буй нь одоогийн байдлаар нотлогдоогүй.
Эрсдлийн үнэлгээ:
- Нийгмийн эрүүл мэндэд ноцтой нөлөөтэй Тийм
- Ховор, гэнэтийн тохиолдол Тийм
- Олон улсад тархах Үгүй
- Олон улсын аялал худалдаанд нөлөөлөх. Үгүй
Хятадын Засгийн газар дараах арга хэмжээг хэрэгжүүлж байна.
- Тандалт, нөхцөл байдлын үнэлгээг эрчимжүүлэх.
- Тохиолдлын менежмент, эмчилгээг баталгаажуулах.
- Олон нийт болон хэвлэл мэдээлэлд хандсан эрсдлийн харилцаа холбооны үйл ажиллагааг зохион байгуулах.
- Олон улсын хамтын ажиллагаа болон харилцаа холбоог бэхжүүлэх.
- Шинжлэх ухааны судалгаа, шинжилгээний ажил хийх. ДЭМБ нэвтрэн орох цэгүүдэд тусгай илрүүлэг хийх болон аялал, худалдааг хязгаарлахыг зөвлөхгүй байна.
Мэдээллийн эх үүсвэр: www.who.int