Олон Улсын Эрүүл Мэндийн дүрмийг хэрэгжүүлэх Үндэсний зохицуулагчийн бэлэн байдал, хариу арга хэмжээ
Үүнээс үүдэлтэйгээр Монгол улсад үүссэн нөхцөл байдал хэрхэн өрнөж өөрчлөгдөж байгаа явцыг 10 гаруй удаагийн мэдээлэлээр цагийн байдлыг танилцуулж, ийм нөхцөлд ямар арга хэмжээ авч ажиллахаа хийсвэрээр төлөвлөж, хийж хэрэгжүүлж байгаа бүх ажиллагаагаа, үйл явцыг майлээр, утсаар дамжуулж нэг үгээр хэлбэл зайнаас шалгалтаа өгөх даалгавар авч, ажилласан юм.
Сорилын бүх үйл ажиллагааг ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал (Үндэсний зохицуулагч) Д.Нямхүү ерөнхийд нь удирдан зохион байгуулж, ХӨСҮТ-ийн тандалт судалгааны алба, нэгдсэн лабораторийн алба, халдвартын клиник, мэдээлэл технологийн алба, Эрсдлийн үеийн мэдээлэл харилцааны баг, санхүү, хангамж үйлчилгээний албадуудын 20-иод эмч мэрэгжилтэн баг болж оролцож, бүгд дор бүрдээ хүлээсэн үүргээ биелүүлэхийн төлөө ажиллаж, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээгээ нэг бүрчлэн бичиж буулган, орчуулж бүсэд дамжуулж мэдээллэх байдлаар 5 цаг орчим ажиллаа. Шалгалтын явцыг ДЭМБ-ын суурин төлөөлөгчийн газраас ажиглаж, хянагчаар оролцлоо.
Эцэст нь Бүсийн хорооноос манай үндэсний зохицуулагчийн бэлэн байдал, хариу арга хэмжээний чадавхийн үйл ажиллагааны дүнг танилцуулахад хангалттай сайн гэсэн үнэлгээ авсан байна.