Томуугийн Харуулдан Тандалтын Нэгжүүдийн гуравдугаар сургалт-семинар боллоо
Сургалт-семинарийг томуугийн төслийн захирал, академич П.Нямдаваа удирдан явуулсан ба Вирүс судлалын лабораторийн эрхлэгч АУ-ы доктор Б.Дармаа “2012/2013 оны томуугийн улирал дахь ТТӨ-ний эпидемиологи, үүсгэгчийн хөдлөлзүй”, “Шувууны томуугийн A/H7N9 вирүсийн тандалтыг сайжруулах нэмэлт хөтөлбөрийн хэрэгжилт, цаашид анхаарах асуудал”, ЭСХАХ нэгжийн дарга А.Бурмаа “ТҮТ-ийн ТТӨ-ний 7 хоног тутмын мэдээлэл, түүнийг орон нутагт ТТӨ-ний эрт сэрэмжлүүлэг болон дэгдэлтийн эсрэг арга хэмжээг зохион байгуулахад ашиглах нь”, “ТТӨ-ний тандалтын тогтвортой байдлыг хангах төлөвлөгөөний төсөл” ЭХЭМҮТ-ийн ерөнхий захирал АУ-ы доктор Ш.Энхтөр ”ТТӨ-ний эмнэлзүйн менежмент”, ЗХЖШ хурандаа Р.Даваадорж “ТТӨ-ний өвчлөлийн ачааллыг Монголын зэвсэгт хүчний ангуудад судлах төсөл”, Томуугийн тандалтын төслийн дата-менежер Б.Ганцоож “ТХТН-үүдийн он-лайн мэдээллийн байдал, аудио хуралд оролцолт ба 2012-2013 оны үйл ажиллагааны үнэлгээ”, сэдэвт илтгэлүүдийг тус тус тавьж хэлэлцүүлсэн (Илтгэлүүдийг манай вэб-сайтын “Судалгаа, шинжилгээ” булангаас үзэж болно).
Мөн тандалтын 2012/2013 оны ажлыг дүгнэж байр эзлүүлэн шагнаснаас ӨЭМТ-ийн ТХТН-үүдээс “ Насан урт” БЗД, “Амин тус” ХУД, “ Энэрэлт өлзий” БНД, “Энх тус дэм” Говьсүмбэр аймаг, “Буян” Хөвсгөл аймаг, “Биндэръяа зуунмод” Төв аймаг, “Рауан”, “Мейрим” “Жансая” Баян-Өлгий аймаг, НЭ-ийн ТХТН-үүдээс ХУД, СХД, БЗД-ийн нэгдсэн эмнэлэг, Төв, Булган, Говьсүмбэр, Архангай, Увс, Говь-Алтай аймгийн нэгдсэн эмнэлэг, ЭМГ-аас Говьсүмбэр, Увс, Төв аймаг, Лавлагаа төвүүдээс ЭХЭМҮТ, ХӨСҮТ, тус Улсын клиникийн 1, 3–р эмнэлэг, ХСҮТ тус тус шалгарч өргөмжлөл мөнгөн шагналаар шагнагдсан.
Сургалтын төсгөлд 3 бүлэг болон хуваагдан “ТТӨ-ний тандалтын тогтвортой байдлыг хангах төлөвлөгөөний төсөл”-ийг хэлэлцэн баталж, ЭМЯ-нд хүргүүлэн батлуулахаар тоглоо.