“Вирүс Судлалын Тулгамдсан Асуудлууд” үндэсний 14 дүгээр бага хурал боллоо
Хуралд 10 судлаач аман илтгэл хэлэлцүүлснээс НЭМҮХ-ийн судлаач П.Сувд, З.Сайнжаргал нарын “Монгол улсад 2011-2013 онд тав хүртэл насны хүүхдийн дунд хийсэн энтеровирүсийн лабораторийн тандалтын дүн” илтгэл, 11 судлаач ханын илтгэлээр оролцсоноос ХӨСҮТ-ийн Вирүс судлалын лабораторийн АУ-ы доктор Р.Туул нарын Монгол улс дахь улаанбурханы тандалт-ыг боловсронгуй болгох чиглэлээр бэлтгэсэн 4 илтгэл тус тус шилдэгээр шалгарлаа (Лекц, илтгэлүүдийг энд дарж үзнэ үү).
Хурлын төгсгөлд Монголын Вирүс Судлалын Нийгэмлэгийн бүх гишүүдийн хурал болж, нийгэмлэгээс 2011-2013 онд хийсэн ажлын тайланг Нийгэмлэгийн нарийн бичгийн дарга Б.Дармаа, хяналтын зөвлөлийн илтгэлийг Нийгэмлэгийн хяналтын зөвлөлийн дарга Д.Отгонбаатар нар танилцуулж, гишүүд санал бодлоо солилцов. Тэргүүлэгчид болон хяналтын зөвлөлийн гишүүдийн бүрэлдэхүүнд зарим өөрчлөлт оруулж, дэд ерөнхийлөгчөөр МАУА-ийн гишүүн, доктор, профессор Ж.Оюунбилэгийг сонгож батлав.