Томуугийн үндэсний төв

“Томуугийн Хяналтын Асуудал – VIII” Олон улсын томуу судлаачдын чуулга


Зураг 2. Докторант Ц.Эрдэнэ-очир ханын илтгэлийнхээ өмнө


Зураг 3.Академич П.Нямдаваа проф.К.Клугман (АНУ) нарт ханын илтгэлээ танилцуулж, ТҮТ-ийн www.flu.mn вэб-сайт, томуугийн тандалтын FIS, FluLab системүүдийн тухай on-line тайлбарлаж байгаа нь

Хурлын үдээс өмнөх 11 удаагийн нэгдсэн хуралдаанд 32 лекц, үдээс хойшхи 21 удаагийн зэрэгцээ симпозиумд 120 илтгэл тавигдаж, оройн ханын илтгэлийн үеэр нийт 700 орчим илтгэлтэй танилцах, илтгэлийг хэлэлцүүлэх байдлаар өрнөлөө (хурлын материалыг энд дарж үзнэ үү).

ХӨСҮТ, ТҮТ-ийн судлаачид 5 ханын илтгэлтэй оролцож, үүнээс П.Нямдаваа, Ж.Батболд, Б.Ганцоож, А.Бурмаа, Б.Дармаа нарын бэлтгэсэн “Development of an on-line, real-time, information retrieval system for influenza surveillance data collection and sharing in Mongolia” гэсэн илтгэл нь “walkabout” буюу “тойрч үзэх”, хамгийн анхаарал татсан, сонирхолтой илтгэлийн нэгд орж, ханын илтгэлийн гол зохиогч П. Нямдаваа хурлын Эрдмийн Зөвлөлийн экспертүүдийн бүрэлдэхүүнтэй баг, бусад оролцогсдод ханын илтгэлээ болон манай ТҮТ-ийн www.flu.mn вэб-сайтыг on-line танилцууллаа.Хуралд ТҮТ-өөс тавигдсан ханын илтгэлүүдийг энд дарж үзнэ үү.

Манай төлөөлөгчид энэ чуулганы завсраар болсон ДЭМБ-ын Томуугийн тандалтын глобаль сүлжээний гишүүн улс орнуудын уулзалт, "Томуу, амьсгалын замын вирүст халдварын олон улсын нийгэмлэг”(ISIRV)-ийн чуулганд мөн оролцлоо (Options чуулганд оролцогсодод ISIRV–ийн гишүүний эрх олгодог юм).

Вирүсологич Г.Нямаа ДЭМБ-аас зохион байгуулсан “Sequence Analysis and Detection of Antiviral Resistance” сэдэвт хагас өдрийн сургалтанд мөн хамрагдлаа. Докторант Ц.Эрдэнэ-Очирын бэлтгэсэн ханын илтгэл “Билл, Мелинда Гейтсийн сангийн тэтгэлэгт шагнал” авсан юм.