“Шувууны томуугийн A(H7N9) халдварын лабораторийн оношлогоо” сэдэвт сургалт боллоо
Сургалтанд ХӨСҮТ, ЗӨСҮТ, Улсын мал эмнэлэг ариун цэврийн төв лабороратори, Орхон, Дархан-уул, Ховд, Дорнод аймгийн БОЭТ-ийн вирүс судлалын лабораторийн мэргэжилтнүүд оролцов. Академич П. Нямдаваа “Шувууны томуугийн A(H7N9) вирүсийн хувьсал, хүний өвчлөлийн дэгдэлт”, АУ-ы доктор М.Алтанхүү “Лабораторийн биоаюулгүй ажиллагааны орчин үеийн ойлголт” сэдвүүдээр лекц уншиж (энд дарж лекцүүдтэй танилцана уу ), оролцогчид хөтөлбөрийн дагуу 2 бүлэгт хуваагдан A(H7N9) вирүсийг молекул биологийн аргаар илрүүлэх уламжлалт ПГУ, бодит хугацааны ПГУ-ын шинжилгээг гардан хийж, аргачлал, протоколтой нарийвчлан танилцав.