Япон улсын Тохокугийн Их Сургуулийн судлаачид Монгол улсад ажиллалаа
Япон улсын Тохокугийн их сургуулийн, Вирүс судлалын тэнхимийн профессор Хитоши Ошитани, доктор судлаач Наоко Фүжи, докторант судлаач Лилинг Чао нар МАУА-тай байгуулсан хамтын ажиллагааны гэрээний дагуу 2013 оны 7-р сарын 14-27-нд Монгол улсад ажиллалаа.
Профессор Х.Ошитани, докторант-судлаач Л.Чао болон ХӨСҮТ-ийн ЭСХАХН-ийн дарга А.Бурмаа нар ХӨСҮТ, ЭНЭМХҮТ, Улаанбаатар хотын Багануур дүүрэг, Дорноговь аймгийн Сайншанд суманд 2013 оны 7 дугаар сарын 16-20-нд ажиллаж, 2012-2013 оны томуугийн улиралд хийгдсэн тандалт судалгааны үр дүнтэй танилцан, Дорноговь аймаг, Багануур дүүргийн Засаг дарга П.Ганхуяг, аймаг, дүүргийн ЭМГ, ЭМН, Нэгдсэн Эмнэлгийн удирдлагууд, тандалтын багийн гишүүдтэй уулзаж, ирэх томуугийн улиралд хийгдэх тандалтын ажлын төсөл дээр санал бодлоо солилцлоо. Түүнчлэн ЭХЭМҮТ, Нэгдүгээр Амаржих Газар, Томуугийн тандалтын зарим нэгж өрх, дүүргийн эмнэлгээр орж, тандалт судалгааны ажлыг өргөжүүлэх, цаашид хамтран ажиллах талаар ярилцлаа.
Доктор судлаач Н.Фүжи ХӨСҮТ-ийн Вирүс судлалын лабораторийн судлаачидтай хамтран хүний риновирүс болон амьсгалын замын синцитиал вирүсийн генотипын судалгаа хийлээ (зураг 1 ба 2).
Зураг 1. Судлаач Н.Фужи, С.Цацрал нар
риновирүсийн генотип тогтоох судалгаанд бэлтгэж байгаа нь