Томуугийн үндэсний төв

test

NCoV 10/13 мэдээнд алдаа гаргасан тул яаралтай засна уу (улаанаар тэмдэглэсэн тоонууд). Хүний шинэ коронавирүст халдварын тухай мэдээ: 10/13 .... 2013 оны 5 дугаар сарын 12-нд Саудын Арабын Эрүүл мэндийн яам NCoV-т халдварын дахиад 2 шинэ тохиолдол бүртгэгдсэн тухай ДЭМБ-д мэдээлжээ [4]. Ийнхүү 5 дугаар сар гарснаас хойш Саудын Араб Улсад NCoV- халдварын 15 тохиолдол бүртгэгдсэний 9 нь нас б

араад байна. Саудын Арабын Дорнот мужийн Аль Аса (Al-Ahsa) хотод гарсан энэ дэгдэлтэд нэг гэр бүлийн 5 хүн хамрагдсан нь ДЭМБ-аас судалгааны тусгай бүлгийг тийш нь яаралтай илгээхэд хүрсэн бөгөөд NCoV тодорхой нөхцөлд хүнээс хүнд дамжин тархах чадвартай гэсэн дүгнэлтийг ДЭМБ хийгээд байна. Гэхдээ NCoV томоохон хэмжээний дэгдэлт үүсгэх түвшинд хүн амын дотор тогвортой орчилд орж чадахгүй байгаа учи

р ноцтой түгшүүр зарлах хэмжээнд хүрээгүй байна гэж ДЭМБ-ын экспертүүд үзэж байна. Ингэснээр хүний NCoV-т халдварыг лабораториор баталгаажуулсан тохиолдол одоо нийтдээ 33 (үүнээс 15 [45.5%] нь нас барсан) болоод байгаагаас Саудын Арабт 23 тохиолдол (үүнээс 10 [43.5%] нь нас барсан), Йорданд 2 тохиолдол (хоёулаа [100%] нас барсан), Их Британид 4 тохиолдол (үүнээс 2 [50%] нь нас барсан), ХБНГУ-д 2 импортлогдсон тохиолдол (үүнээс нэг [50%] нь нас барсан ), Францад 2 тохиолдол тус тус бүртгэгдээд байна.