Хамтарсан сургалт боллоо
Зураг 2. Хамар-залгиурын сорьц авах сургалт
Зураг 3. Сургалтын хаалтын ажиллагааны дараа
Сургалтын 2 дугаар үе буюу Биоанагаахын ёс зүй, судалгаанд хамрагсадтай харьцах, таниулсан зөвшөөрөл авах, байгууллагын ёс зүйн хороо, түүний ажиллах зарчим, хүний судалгааны субъектын тухай, түүнийг хамгаалах, генетикийн судалгааны онцлог, судалгааны ажлын ашиг сонирхлын зөрчлүүд, нийгмийн эмзэг бүлгийнхнийг хамарсан судалгаа зэрэг орчин үеийн судалгаа шинжилгээ хийхэд зайлшгүй тавигдах шаардлагуудын тухай 9 бүлэг сэдэвт хичээлийг АНУ-ын мэргэжилтэн, доктор, дэд хурандаа С.Ингст заасныг доктор Э.Пүрэвдаваа донжтой сайхан орчуулсан нь оролцогчдод нэн таалагдав. Сургалтыг асуулт хариултын хэлбэрээр, үзсэн хичээлийн дагуу тест бөглөх дасгалтай хамтруулсан нь их сонирхолтой болсон. Цаашид энэхүү судалгаа нь нэг байранд бөөнөөр амьдардаг, харьцангуй эрүүл,чийрэг бүрэлдэхүүнд томуугийн болон амьсгалын дээд замын өвчлөлийн тандалт судалгааг хийж байгаа нь үр дүнтэй бөгөөд сонирхолтой болно гэж судалгааны АНУ, Монголын талын удирдагчид үзэж байгаа юм.