“Томуугийн тандалтын тогтвортой хөгжлийн төлөвлөгөө” боловсруулах хоёрдугаар зөвлөлгөөний тухай
Зөвлөлгөөнд АНУ-ын ӨХСТ-ийн мэргэжилтэн Т.Родригез “Томуугийн тандалтын олон улсын тогтолцооны тухай”, ХӨСҮТ-ийн Улаанбурханы үндэсний лавлагаа лабораторийн эрхлэгч Р.Туул “Улаанбурханы тандалтыг томуугийн тандалттай холбохын ач холбогдол” сэдвээр тус бүр 30 минутын лекц уншсан ба нэгдүгээр зөвлөлгөөнөөс гаргасан ТТТХТ-ний эхний хувилбарыг ХӨСҮТ-ийн халдвар судлагч эмч Ч.Уртнасан танилцуулсан. Итгэлүүдийг энд дарж үзнэ үү . Зөвлөлгөөний 2 дахь өдөр ЭМЯ-ны мэргэжилтэн Д.Нарангэрэл ЭМЯ, ОБЕГ болон бусад байгууллагатай хамтран боловсруулж буй “Шувууны болон хүний томуугийн цартахлаас сэргийлэх үндсэн чиглэл”-ийг батлах Засгийн газрын тогтоолын төслийг танилцуулсан ба ажлын хэсгийн гишүүд эрүүл мэндийн байгууллагуудын шатлал тус бүрээр бүлэг болон ажиллаж, тухайн тогтоол болон ТТТХТ-нд тусгах саналуудыг дэвшүүлсэн ба ТТТХТ-ний гуравдахь хувилбарт гарсан саналыг тусган өөрчлөлт оруулан хэлэлцэж баталлаа. Тухайн хувилбарыг 9 дүгээр сард Томуугийн харуулдан тандалтын үндэсний зөвөлгөөнөөр хэлэлцүүлэхээр боллоо.
Зураг 1. “Томуугийн тандалтын тогтвортой хөгжлийн төлөвлөгөө” 2 дугаар зөвлөлгөөнд оролцогсод 2013 оны 4 дүгээр сарын 24-25-ны өдөр
Зураг 2. “Томуугийн тандалтын тогтвортой хөгжлийн төлөвлөгөө” 2 дугаар
зөвлөлгөөний явц