АНУ-ын Өвчний хяналт сэргийлэлтийн төвийн мэргэжилтнүүд Монгол улсад ажиллалаа
Доктор Т.Родригес, доктор Л.Полански нар томуугийн эпидемиологийн тандалтын үйл ажиллагаатай ТҮТ, ХӨСҮТ-ийн Эпидемиологийн тасагт 4 сарын 21-22-нд, Хан-уул дүүргийн “Амин тус” өрхийн эрүүл мэндийн төв, Хан-уул дүүргийн нэгдсэн эмнэлэг, ЭХЭМҮТ-т 23-нд тус тус танилцлаа (Зураг 2-4).
Зураг 2. АНУ-ын ӨХСТ-ийн мэргэжилттнүүд Д.Туул ахлагчтай Хан-уул дүүргийн “Амин тус” өрхийн эрүүл мэндийн төвийн томуугийн тандалтын үйл ажиллагаатай танилцав.
Зураг 3. АНУ-ын ӨХСТ-ийн мэргэжилтнүүд Хан-уул дүүргийн Нэгдсэн эмнэлгийн томуугийн тандалтын мэдээллийн тогтолцоотой танилцлаа.
Зураг 4. ЭХЭМҮТ-ийн хүүхдийн тасагт
Доктор Т.Родригес, доктор Л.Полански нар 4 дүгээр сарын 24-25-нд “Томуугийн тандалтын тогтвортой байдлын төлөвлөгөө” боловсруулах ажлын хэсгийн 2 дугаар зөвлөлгөөнд оролцов. Дөрөвдүгээр сарын 26-ны өдөр АНУ-ын ӨХСТ-ийн мэргэжилтнүүд ДЭМБ-ын Монгол улс дахь суурин төлөөлөгч доктор Нюнт-Ю Сойтой уулзаж, мөн Монгол улсын Засгийн газрын гишүүн, эрүүл мэндийн сайд, доктор Н.Удвалд бараалхав (Зураг 5). Доктор Т.Родригес төслийн үйл ажиллагаа, өөрсдийн ирсэн зорилгыг товч танилцуулж, Монголын төслийн баг ийм төсөл хэрэгжүүлж буй Дэлхийн 40 гаруй орнуудын дотор тэргүүн байрны нэгэнд яваад талархал илэрхийлж, энэ төсөл 2014 онд дуусаж хаагдах тул, ХӨСҮТ төслөөр бий болсон бүтэц, үйл ажиллагааг цаашид Засгийн газрын төсвөөр тогтвортой авч явах зорилгоор төлөвлөгөө боловсруулж байгаа, түүнийг ЭМЯ-д орж ирэхэд танилцаж, баталж өгөхийг сайдаас хүслээ.
Сайд Н.Удвал 2004 оноос эхлэн хэрэгжсэн энэ төсөл Монгол улсад томуугийн тандалтын найдвартай тогтолцоо бий болгоход үнэтэй хувь нэмэр оруулсныг цохон тэмдэглээд Монгол улсын Засгийн газар, ард түмний нэрийн өмнөөс болон хувиасаа АНУ-ын Засгийн газар, ӨХСТ-нд талархаж байгааг минь уламжилж өгнө үү гэж хүслээ. Мөн сайд 10 жилийн тулхтай тусламжийн дараа томуугийн тандалтыг Засгийн газар өөрийн хүчээр авч явах хэрэгтэй болж байгааг ойлголоо, тогтвортой байдлын төлөвлөгөөг ЭМЯ-д орж ирэхэд батлуулах талаар анхаарч ажиллана гээд АНУ-ын ӨХСТ энэ төсөл дуусгавар болсны дараа цаашид ч ХӨСҮТ, ТҮТ-тэй хамтран ажиллаж, туслаж байна гэдэгт итгэж байна гэлээ.
Зураг 5. Эрүүл мэндийн сайд Н.Удвал хүлээн авч уулзсаны дараа. Баруун гараас: ЭМЯ-ны сайдын зөвлөх, анагаах ухааны доктор Ч.Мөнхцэцэг, ЭМЯ-ны халдварт өвчин хариуцсан мэргэжилтэн Д.Нарангэрэл, АНУ-ын Өвчний хяналт сэргийлэлтийн төвийн мэргэжилтнүүд доктор Л.Полански, доктор Т.Родригез, эрүүл мэндийн сайд, анагаахын шинжлэх ухааны доктор Н.Удвал, академич П.Нямдаваа, доктор Р.Иреланд, ЭМЯ-ны гадаад харилцааны хэлтэсийн дарга н.Янжмаа, төслийн хяналтын менежер, анагаах ухааны доктор Л.Энхбаатар, ЭМЯ-ны эмнэлгийн тусламжын хэлтсийн дарга н.Өнөржаргал нар