Томуугийн A(H7N9) вирүст халдварын тухай мэдээ 13/13
Бүртгэгдсэн бүх тохиолдлын жагсаалтаас [4] өвчин эхлэсэн огноогоор нь хөөж эргэх (ретроспектив) дүн шинжилгээ хийж үзвэл халдварын тархалт энэ оны XV дугаар 7 хоног буюу 4 дүгээр сарын 2 дахь долоо хоногт дээд цэгтээ хүрч, өнгөрсөн 7 хоногоос эхлэн огцом буурч буй зураглал ажиглагдаж байна (хүснэгт 1; Зураг 2;).
Хүснэгт 1. БНХАУ-д бүртгэгдээд байгаа шувууны томуугийн A(H7N9) вирүст халдварын хүний өвчлөлийн төгсгөлийг өвчлөл эхлэсэн огноогоор нь эрэмблэсэн байдал
Долоо |
VIII |
IX |
X |
XI |
XII |
XIII |
XIV |
XV |
XVI |
бүгд |
Хоног |
II.18-24 |
II.25-III.3 |
III.4-10 |
III.11-17 |
III.18-24 |
III.25-31 |
IV.1-7 |
IV.8-14 |
IV.15-21 |
|
одоо өвчтэй |
0 |
0 |
0 |
1 |
5 |
10 |
13 |
42 |
2 |
73 |
эдгэрсэн |
1 |
0 |
0 |
1 |
0 |
2 |
0 |
1 |
0 |
5* |
нас барсан |
3 |
0 |
1 |
1 |
2 |
5 |
2 |
5 |
1 |
20 |
нийлбэр |
4 |
0 |
1 |
3 |
7 |
17 |
19 |
48 |
3 |
102 |
Тайлбар: * БНХАУ-ын Өвчний хяналт, сэргийлэлтийн төв 2013 оны 4 дүгээр сарын 21-ний байдлаар нийт 12 өвчтөн эдгэрч гарсан гэж мэдээлж байгаа болно.
Зураг 2. БНХАУ-д бүртгэгдээд байгаа шувууны томуугийн H7N9 вирүсээр сэдээгдсэн хүний өвчлөл, нас баралтын долоо хоног бүрийн хөдлөлзүй
(өвчилж эхэлсэн огноогоор авч үзвэл)
Иш татсан номзүй:
1. China CDC: 20 April 2013 Update – Human Infection with Avian Influenza A(H7N9 Virus in China http://www.chinacdc.cn/en/research_5311/H7N9update/201304/t20130421_80164.html accessed on April 21, 2013;
2. China CDC: 19 April 2013 Update – Human Infection with Avian Influenza A(H7N9 Virus in China http://www.chinacdc.cn/en/research_5311/H7N9update/201304/t20130421_80163.html accessed on April 21, 2013;
3. China CDC: 21 April 2013 Update – Human Infection with Avian Influenza A(H7N9 Virus in China http://www.chinacdc.cn/en/research_5311/H7N9update/201304/t20130421_80183.html accessed on April 21, 2013;
4. S.Sanders: Flutrackers 2013 human case of confirmed and highly suspected/probably influenza A(H7N9) cases http://www.flutrackers.com/forum/showpost.php?p=489904&postcount=1 accessed on April 21, 2013;