Томуугийн A(H7N9) вирүст халдварын тухай мэдээ 08/13
Бүртгэгдсэн тохиолдлуудад [1-4] эргэх (ретроспектив) дүн шинжилгээ хийж үзвэл энэ шинэ халдварын эхний тохиолдол 2013 оны 2 дугаар сарын 19-нд эмнэлэгт анх хандсан бөгөөд түүнээс хойш өнгөрсөн 8 долоо хоногийн хугацаанд бүртгэгдсэн тохиолдол байнга өсч байна (Зураг 2). Өвчлөгсөдийн дийлэнх нь нь өндөр настан (4-87 настай хүмүүс өвчилсөн боловч, медиан нас нь 65), эрэгтэйчүүд өвчлөж, нас барах нь давамгайлж байна (тохиолдлуудын эрэгтэй:эмэгтэйн харьцаа = 2.3:1).
Зураг 2. БНХАУ-д бүртгэгдээд байгаа шувууны томуугийн H7N9 вирүсээр сэдээгдсэн хүний өвчлөл, нас баралтын долоо хоног бүрийн хөдлөлзүй (өвчилж эхэлсэн огноогоор авч үзвэл)
Шанхай хотод 4 дүгээр сарын 3-нд бүртгэгдсэн A(H7N9) халдварын нэг шинэ тохиолдол (56 настай, эрэгтэй) нь 3 дугаар сарын 27-нд A(H7N9) халдвараар өвчлөж, 4 сарын 4-нд нас барсан эмэгтэйн нөхөр боловч, халдварыг эхнэрээсээ авсан эсэхийг судлан баталгаажуулж чадаагүй байна гэж БНХАУ-ын холбогдох албад мэдээлсэн тул одоогоор хүнээс хүнд дамжин халдварласан тохиолдол байхгүй хэмээн үзэж байна [1; 4].
ТҮТ Иш татсан номзүй:
1. China Bird-flu deaths rise to 13 as H7N9 virus spreads http://www.bloomberg.com/news/2013-04-13/beijing-confirms-child-s-h7n9-case-first-in-north-china.html accessed on April 14, 2013;
2. WHO.HQ: Number of confirmed human cases for influenza A(H7N9) reported to WHO http://www.who.int/ influenza/human_animal_interface/influenza_h7n9/Data_Reports/en/index.html accessed on April 12, 2013;
3. Human infection with influenza A(H7N9) in China http://www.wpro.who.int/wpsar/h7n9/en/index.html accessed on April 14, 2013;
4. Sharon Sanders: 2013 human case list for confirmed and suspected H7N9 type influenza http://www.flutrackers.com/forum/showpost.php?p=489904&postcount=1 accessed on April 15, 2013;